
ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И энэ сарын 24-ний өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 58-р чуулганы дээд түвшний хуралд видеогоор үг хэллээ.
Ван И хэлэхдээ, " БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах тухай чухал үзэл баримтлал болон дэлхийн хөгжил, аюулгүй байдал, соёл иргэншлийн талаар санаачилга дэвшүүлж, Хятадын шийдэл нь дэлхий дахинд хувь нэмрээ оруулж байна. Хүний эрхийг дэмжиж, хамгаалах нь бүх хүн төрөлхтний үйл хэрэг бөгөөд бүх нийтийн хамтын хүчин чармайлтыг шаарддаг гэж Ши Жиньпин дарга онцолсон. Бид бүх улс орнуудтай хамтран ажиллаж, хүний эрхийн талаарх зөв үзэл бодлыг баримталж, өөрчлөлт шинэчлэлтийг ахиулж, дэлхийн хүний эрхийн засаглалыг сайжруулахад бэлэн байна. Тухайлбал: Нэгд, анхны зорилтоо ухамсарлах, хоёрт, шударга ёсыг дээдлэх, гуравт, солилцоо, харилцан суралцахыг тууштай баримтлах явдал юм гэжээ.
Ван И цааш нь онцлохдоо, Хятад улс хүн төрөлхтний ирээдүй, бүх улс орны сайн сайхны төлөө хүчин зүтгэж, олон улсын хүний эрхийн хамтын ажиллагаанд илүү идэвхтэй оролцож, талуудтай хамтаар дэлхийн хүний эрхийн үйлсийн гэрэлт ирээдүйг бүтээн байгуулахын тулд хичээх болно гэжээ.
Сэтгэгдэл0