НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 58-р чуулган "Бээжингийн тунхаглал" болон "Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр"-ийн 30 жилийн ойд зориулсан тусгай семинар зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Хятадын сансрын нисэгч Лю Ян видео илтгэл тавьжээ.
Энэ тухай Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хоёрдугаар сарын 26-нд мэдэгдэл хийхдээ энэ жил Бээжингийн дэлхийн эмэгтэйчүүдийн бага хурлын 30 жилийн ой тохиож буйг онцлов.
Хоёрдугаар сарын 24-нд Женев хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 58-р чуулганы хүрээнд Хятад болон бусад улс орнуудын хамтран дэвшүүлсэн тогтоолын дагуу энэхүү ойг тэмдэглэх тусгай семинар амжилттай зохион байгуулагдаж, НҮБ-ын олон агентлагийн эмэгтэй удирдлагууд оролцож, үг хэлжээ.
Линь Жянь хэлэхдээ, Хятадын сансарт ниссэн анхны эмэгтэй нисэгч Лю Ян дэлхийн шилдэг эмэгтэйчүүдийн төлөөлөгчийн хувиар семинарт видео илтгэл тавьж, шинэ эриний Хятадын эмэгтэйчүүдийн хөгжил, ололт амжилтын талаар танилцуулсан. Тэрбээр "Бээжингийн тунхаглал"-ын үзэл санааны үр шимийг хүртэгч, хэрэгжүүлэгчийн хувьд Хятадын олон зуун сая эмэгтэйчүүдийн хүч чадлыг биеэр мэдэрсэн гэдгээ онцолсон байна. Түүнчлэн Хятадын сансрын нислэгийн салбар дахь жендерийн тэгш байдлын зарчим нь эмэгтэйчүүдийн хөгжлийн үндсэн логикийг илэрхийлж байгаа бөгөөд шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх нь "Бээжингийн тунхаглал"-ын үзэл санааг бодит үйл хэрэг болгон хэрэгжүүлэх нэгэн жишээ гэж тэмдэглэв.
Сүүлийн 30 жилийн хугацаанд "Бээжингийн тунхаглал" болон "Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр" нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, дэмжих үйлсэд эерэг, өргөн цар хүрээтэй нөлөө үзүүлсээр ирсэн. Хятад улс эдгээр баримт бичгийн 30 жилийн ойг тохиолдуулан олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, дэлхийн эмэгтэйчүүдийн хөгжлийн үйлсэд шинэ эрч хүч нэмэхээр хичээж ажиллана гэжээ.
Даваа - 12 сарын 15,
2025

Сэтгэгдэл0