
Хятадын Төв Радио Телевиз (ХТРТ)-ийн зохион байгуулж буй "CMG дэлхийн роботын ур чадварын тэмцээн"-ий анхны арга хэмжээ болох "Робот нохойн хөнгөн атлетикийн анхны тэмцээн" 2-р сарын 27-нд БНХАУ-ын Бээжин хотноо нээлтээ хийлээ.
\
Нээлтийн ёслолд Хятадын Коммунист Намын Төв Хорооны Суртал ухуулах яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн, Хятадын Шинжлэх Ухааны Академийн академич, хяналтын шинжлэх ухаан болон инженерчлэлийн мэргэжилтэн Гүө Лэй, Хятадын Инженерийн Академийн академич, Хуажүнгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Механик шинжлэх ухаан, инженерийн сургуулийн профессор Чэнь Шюдүн нар оролцож, тэмцээний нээлтийг албан ёсоор зарлалаа.
Шэнь Хайшюн нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ "Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулахад технологийн хөгжил шийдвэрлэх үүрэгтэй. Өндөр чанартай хөгжлийг дэмжих гол хөдөлгөгч хүч нь технологийн инновац байх болно" хэмээн Ши Жиньпин даргын онцолсныг дурдлаа. Тэрбээр цааш нь ХТРТ дэлхийн хамгийн өргөн хүрээг хамарсан, олон ургалч хэвлэл мэдээллийн томоохон байгууллагын хувьд Ши Жиньпиний соёлын үзэл баримтлалыг удирдамж болгон ажиллаж, технологийн шинэчлэлийн чиглэлээр манлайлан, "5G+4K/8K+AI" стратегийг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж буйг онцлов. Мөн тэрээр энэхүү стратеги нь Хятадын хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргаж, олон улсын тавцанд өрсөлдөх чадварыг бэхжүүлж байгааг тэмдэглэлээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0