sonin.mn

Хятад Улс тэргүүлэн бүтээсэн өндөр настныг асрах роботын олон улсын стандартыг саяхан Олон Улсын Цахилгаан Техникийн Комиссоос(IEC)албан ёсоор гаргажээ. Энэхүү стандарт нь ахмад настны физиологи болон зан үйлийн онцлогт тулгуурлаж, өндөр настны асрамжийн төрөл бүрийн роботуудын бүтээгдэхүүний дизайн, үйлдвэрлэл, туршилт болон баталгаажуулалт зэрэгт жишиг үзүүлэлтүүдийг хангаж, дэлхийн ахмад настныг асрах роботын салбарын эрүүл хөгжлийг эхлүүлэх юм гэнэ.


Энэхүү стандарт нь ахмад настны өдөр тутмын амьдрал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон бусад зүйлд тавигдах хэрэгцээ шаардлага болон онцлогт анхаарлаа хандуулж, өндөр настай хэрэглэгчдэд шаардлагатай тусламжийн түвшинд үндэслэн, ахмад настнуудад зориулсан роботуудын үүрэг чадавх болон гүйцэтгэлийн ангилалыг санал болгожээ. Энэ нь хэрэглэхэд дөхөм, найдвартай, хүртээмжтэй, эрчим хүчний хэрэглээ болон дуу чимээ зэрэг ерөнхий шаардлагаас гадна, ахмад настнуудад зориулсан робот нь бас эрүүл мэндийн байдал болон яаралтай тусламжийн хяналт хэмжилтийн үйлчилгээ үзүүлж, гэр бүлийн гишүүд болон эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй харилцахад тус дөхөм үзүүлж, төрөл бүрийн гэрийн ажил, зугаа цэнгэл, гэрийн менежмент, асрах болон бусад үйл ажиллагааг гүйцэтгэж, гарч орох, алхах зэрэг хөдөлгөөнийг дэмжиж, мэдээлэл болон өгөгдлийн менежментийн гүйцэтгэл зэрэг чиглэлд техникийн шаардлага хангасан аж.


Г.Бямба