
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 28 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британийн Ерөнхий сайд Кир Стармертэй пүрэв гарагт уулзлаа. Уулзалтын үеэр Д.Трамп мэдэгдэхдээ, Орос, Украины хооронд энх тайвныг тогтоох хүчин чармайлт ахицтай байгаа бөгөөд АНУ тус хоёр улстай хэдийн яриа хэлэлцээ хийж эхэлсэн гэлээ.
Уулзалтын өмнө К.Стармер Их Британийн хаан III Карлын захидлыг Д.Трампад гардуулан өгсөн бөгөөд уг захидалд Цагаан ордны тэргүүнийг Их Британид төрийн айлчлал хийхийг урьсан байна. Хариуд нь, АНУ-ын Ерөнхийлөгч ойрын үед Их Британид айлчлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.
Украинд Европын энхийг сахиулах хүчнийг байрлуулахыг дэмжихийг К.Стармер айлчлалынхаа өмнө АНУ-д уриалсан юм. Уулзалтын үеэр Д.Трамп юуны түрүүнд гал зогсоох тохиролцоонд хүрсний дараа энхийг сахиулагчдыг байрлуулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэдгийг дурдсан байна. Хэрвээ тохиролцож чадвал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тохиролцоог зөрчихгүй, “амласандаа хүрнэ” гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна.
К.Стармер бол энэ долоо хоногт Д.Трамптай уулзсан Европын хоёр дахь удирдагч юм. Өмнө нь Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Вашингтонд айлчилсан билээ.
Трамптай хийх яриа хэлэлцээний үеэр К.Стармер "Москва дахин түрэмгийлэхээс сэргийлэхийн тулд Оростой энхийн гэрээ байгуулсан тохиолдолд Украины аюулгүй байдалд баталгаа олгох"-ыг шаардах төлөвтэй байна. Мөн хоёр орны худалдааны харилцаа, хиймэл оюун ухаан, эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Монголчууд бидний устгах ёстой арлын улс нь Их Британи мөн.
Юу үнэрлэчихээ вэ,,,,бензин үү,,,,,цавуу юу,,,
Дэлхийд эргэлт гарч байна. Либериалууд дууссан. Либериал нэртэй хятадын коммунистуудын баруун гаруудыг одоо дуусгах цаг иржээ.
Дэлхийд эргэлт гарч байна. Монгол улс Америк, Оросын талд байх ёстой.Монгол улсын зүгээс Украйн, Украйны талд байгаа европын холбоог дэмжих шаардлага алга. Цаашид Монгол улс дайныг зогсоох тал дээр Европын холбооны эсрэг эдийн засгийн хориг саад хийх тулгамдсан асуудалтай нүүр тулж мэднэ. Украйны газар нутаг дээр болж буй дайн боловч дайныг хүссэн тал нь Украйн гэдгийг харж байна. Украйны ард түмэн ерөнхийлөгчийнхөө сонгуулийг хурдан хийж, Зеленскийгээс салах цаг болжээ. Дайныг дуусгах цаг болсон.
Ajil hii ulsaa hogjyyl tom baahaa boli hotsrogdolin tuil mini