
НХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч 2-р сарын 26-нд мэдээлэл хийн, "Хоёрдугаар сарын 24-ний өдөр Канадын Засгийн газар ОХУ-д цэрэг болон иргэний хэрэглээний бараа бүтээгдэхүүн нийлүүлж, дэмжлэг үзүүлсэн, Хятадын 20 компанийг багтаасан гадаадын 76 аж ахуйн нэгж, хувь хүнд хориг арга хэмжээ авах тухай мэдэгдэл гаргасан. Үүнд Хятадын Худалдааны яам ямар байр суурьтай байна вэ?" сэтгүүлчийн асуултад хариулахдаа, "Канадын тал буруу үйлдлээ нэн даруй зогсоохыг Хятад Улс шаардаж байна. Хятад улс шаардлагатай арга хэмжээг авч, өөрийн орны аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг эрс хамгаалах болно. Олон улсын хууль тогтоомж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс зөвшөөрөл аваагүй, ганц талын хориг арга хэмжээг Хятад улс байнга эсэргүүцсээр ирсэн. Холбогдох улс орнууд Украины асуудлыг зохицуулахдаа Хятадын аж ахуйн нэгж, байгууллага нэгж, хувь хүний хууль ёсны эрх ашиг, тэр дундаа худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн хамтын ажиллагааг хэвийн явуулах эрхийг зөрчиж хохироож болохгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг. Канадын зүгээс Хятадын компаниудад тавьсан ганц талын хориг арга хэмжээ нь олон улсын эдийн засаг, худалдааны дүрэм, дэг журмыг алдагдуулж, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй тогтвортой байдалд хохирол учруулж байна" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0