
НЬЮ-ЙОРК, 2025 оны хоёрдугаар сарын 27 /NASA/. Америкийн “SpaceX” компани “Intuitive Machines” компанид үйлдвэрлэсэн “Athena” буугч төхөөрөмжийг Сар руу хүргэхээр “Falcon-9” зөөгч пуужин хөөргөлөө.
Пуужинг лхагва гарагт орон нутгийн 19:16 цагт Флорида муж улс дахь Жон Кеннедийн нэрэмжит Сансрын төвөөс хөөргөжээ. Буугч модулийг гуравдугаар сарын 6-нд Саран дээр газардуулах бөгөөд үүний дараа уг төхөөрөмж дэлхийн 10 орчим хоногтой тэнцэх хугацаанд Сарыг судлах даалгавраа гүйцэтгэнэ.
“IM-2” хөтөлбөрийн хүрээнд Сар руу илгээсэн “Athena” буугч модулийг хөрсний дээж цуглуулах зориулалтай TRIDENT өрөмдлөгийн төхөөрөмж, органик болон органик бус нэгдлүүдийг шинжлэх "MSolo" спектрометроор тоноглосон байна. Мөн 4G сүлжээний дамжуулах тоног төхөөрөмжүүдийг хүргэх бөгөөд ингэснээр Саран дээр үүрэн холбооны анхны станцыг суурилуулах боломжтой болно.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0