
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 26 /VOA/. Ойрын ирээдүйд дэлхийг солир мөргөх аюул үгүй боллоо гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /НАСА/ болон Европын сансрын агентлаг мягмар гарагт мэдэгджээ.
Өнгөрсөн 12 дугаар сард илрүүлсэн “2024 YR4” гэдэг нэртэй солир 2032 оны 12 дугаар сард Дэлхийг мөргөж магадгүй гэж эрдэмтэд таамаглаж бол одоо манай гаргийн хажуугаар өнгөрнө гэж үзэж байна.
Энэ бол сайн мэдээ, учир нь 40-90 м-ийн хэмжээтэй том солир их хэмжээний хохирол учруулах магадлалтай. Эрдэмтэд хоёр сарын ажиглалтын дүнд солир Дэлхийг мөргөх магадлалыг ихээхэн бууруулсан байна. Өмнө нь уг магадлал 3 хувьд хүрч өсөж байв. Тэгвэл одоо Европын сансрын агентлаг уг магадлалыг 0.001 хувь болгож бууруулсан бол НАСА 0.0027 хувь болгосон байна.
НАСА-гийн Дэлхий орчмын объектын судалгааны төвийн дарга Пол Чодас хэлэхдээ, энэ бол бидний хүлээж байсан үр дүн мөн, гэхдээ ийм зүйл болно гэдэгт 100 хувь итгэлтэй байх аргагүй гэв. Дуран авайнууд уг солирыг ажиглаж, мөргөх магадлалтай газрыг нарийвчлан тооцоолсноор магадлал өөрчлөгдсөн байна.
Солир одоо Дэлхийгээс холдож байгаа бөгөөд нэг юм уу хоёр сарын дараа харагдахаа больж магадгүй. НАСА-гийн мэдэгдэлд дурдсанаар, “2024 YR4” солир манай гарагт аюул учруулахаа больсны зэрэгцээ судалгаа шинжилгээний ажилд өргөн боломж бололцоог нээж өглөө гэв. Гэхдээ 2032 онд уг солир Сарыг мөргөх магадлал 1.7 хувьтай байгааг НАСА сэрэмжлүүлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Солиорын аюул гэхээсээ илүү аж үйлдвэрлэл уул уурхай газар тариалан хог хаягдал дэлхийн хүн амын өсөлт усны хомсдол ойн модны хомсдол газрын тос нүүрсний хэрэглээ агаар хөрсний бохирдол цөлжилт антрактид хойд туйлын мөс хайлах далайн усны түвшин нэмэгдэх зэрэг нь дэлхийн эко системийг алдагдуулж байгаа хамгийн том аюул юм.
Гях,,,,гяхх,,,гяхх,,тиймөө,,,,
худал юмаар хүний тархи бага угаа хөрөнгөтний гол асуудлаас хөндийрүүлэх гэсэн сонин хачин гэсэн эсвэл америкийн гайхамшиг гэсэн худал юмаар ард түмнээ бүү молигод ардчилсан америк даяашуулагчдаа ардчилал чинь мөхөж америк газар дээр буулаа
Африкийн газар хуваагдаж байна. Эх дэлхийгээ хайрлахгүй ухаж төнхөөд газар доороо байх ёстой металлыг ухаж аваад гүний усыг их хэмжээгээр хэрэглээд байхаар уур амьсгалд өөрчлөлт орж байгалийн эко систем алдагдана шдээ. Мөнгө юу юм бэ зүгээр л хэвлэсэн цаас шдээ