
Энэ оны 3 дугаар сард Монголын уламжлалт сар шинийн баяр, “Олон улсын эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалах өдөр”, “Монгол цэргийн баяр” гэх мэт баярууд ээлж дараалан болно.
Баяр бүрийн ширээн дээр “Идээний дээд гэх сархад”-ыг нэгэн чимэг болгон тавих нь элбэг. Сархад савнаасаа бусдыг дийлнэ гэдэг шиг хатуу сархдыг хэтрүүлэн хэрэглэснээс болж зарим хүмүүсийн амьдрал хар бараан түүх, сургамжаар хуудас нэмдэг.
Тухайлбал, Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 15 хувийг буюу 6862 гэмт хэргийг иргэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн гэх тоо мэдээ байсан.
Өнгөрсөн жилийн сар шинийн баяр, амралтын өдрөөр буюу 2024 оны 02 дугаар сарын 09-өөс 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд цагдаагийн байгууллагад нийт 6525 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Үүнийг өмнөх онтой харьцуулахад дуудлага, мэдээлэл 9.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарч байв.
Мөн хүний амьд явах эрхийн эсрэг 852 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүний амийг бүрлэсэн 191 гэмт хэрэг бүртгэгджээ. Магадгүй бид согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, ухаанаа алдтал уугаагүй байсан бол эрдэнэт хүний амь нас хохирохгүй байх боломжтой байсан.
Зөвхөн баяр ёслолын үеэр гэлтгүй энгийн өдрүүдэд ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний амь насыг хохироосон хэргүүд гарч байна.
Тодруулбал, Энэ сарын 21-ний өдөр орон нутгийн цагдаагийн газарт 70 орчим насны 2 иргэн ахуйн хүрээнд архидан согтуурч байх явцдаа нэгнийхээ амь насыг хохироосон гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Энэ мэт нэгхэн хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад баарны гадаа зодуулсан, хамт архи ууж байсан хүндээ хутгалуулсан, согтуу явж байгаад дээрэмдүүлсэн зэрэг олон хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан талаарх дуудлага, мэдээлэл бүртгэгддэг.
Иймээс та бүхэн согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл6
Хүмүүс хоорондын харилцаа гэж хэтэрхий шударга бус байгаа учраас эвдэрдэг. Гэмт хэрэг гэхэд арай биш зүйлийг дэвэргэж болохгүй.
Тохируулаад хэрэглэвэл болохгүй зүйл байхгүй л дээ. Архи уусан хүн ер нь улам цааш даврах нэмэх гээд байдаг аюул бий. Түүнийгээ л зөв зохицуулж биеэ барьж чадвал болно доо. Ухаан алдталаа согтвол хүн ямар ч хэрэг тарьж мэднэ. Дараа нь түүндээ харамсаад ч барахгүй зүйл тохиолддог л юм. Хүмүүс архинд л буруу өгдөг. Үгүй дээ архи буруутай биш түүнийг хэтрүүлэн хэрэглэсэн хүн, хэтрүүлэн хэрэглэхээр шахсан хүн хоёр л буруутай юм шүү дээ. Гэхдээ манай архинд нэг дутагдалтай юм байгаад байх шиг. Хүнийг донтуулдаг бодис хийдэг энэ тэр гэсэн яриа сонсогдож л байх юм. Магад үнэн байж ч болох. Гадны чанар сайтай архи тааруулаад уухад лав л маргааш нь шартаж энэ тэр болохгүй л юм байна даг
GS25 CU гээд архи айл бүрийн хаалганд ойрхон болсон. Солонгос бусад улсад архи зардаггүй юм билээ. Монголын хуулиа гэж
GS25 CU гээд архи айл бүрийн хаалганд ойрхон болсон. Солонгос бусад улсад архи зардаггүй юм билээ. Монголын хуулиа гэж
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Архи ууж байх үедээ ухаантай чадвартай байж хэрэг хийдэг. Маргааш нь мартагддаг. Ингээд ухаангүй байхдаа хэрэг хийсэн юм шиг болдог байхгүй юу даа.