sonin.mn

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Фү Цүн 2-р сарын 24-ний өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн Украины асуудлаарх яаралтай онц хурал дээр хэлэхдээ, "Украинд энх тайвныг тогтоох бүх хүчин чармайлтыг Хятад улс дэмжинэ, үүнд энхийн хэлэлцээг эхлүүлэх тухай Америк, Оросын нийтлэг ойлголт багтаж байна. Бүх талууд болон оролцогч талууд бүгд энхийн хэлэлцээнд оролцож, талуудын анхаарлыг харгалзан үзсэн шударга, урт хугацааны шийдлийг олж, заавал биелүүлэх ёстой мөртөө бүх талууд хүлээн зөвшөөрөхүйц энхийн гэрээ байгуулахыг хүсэж байна гэжээ.



Хятадын Олон Улсын Радио энэ тухай:

"НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Украины асуудлаарх онц чуулган мөн өдөр яаралтай хуралдаж, заавал биелүүлэх үүрэг хүлээгээгүй тогтоолыг эн тэргүүнтэй баталж, Украин дахь "дайсагнах ажиллагаагаа" зогсоохыг Орос улсад уриалж, энэ жил дайныг зогсоох тулгам шаардлагатай байгааг дахин нотолсон байна. Украин болон бусад улсаас өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийг 93 гишүүн дэмжиж, 18 гишүүн татгалзаж, 65 гишүүн түдгэлзсэн саналаар батлагдсан байна. АНУ, Орос, Беларусь, Израиль, Унгар зэрэг улсууд татгалзсан санал өгч, Хятад, Энэтхэг, Пакистан, Өмнөд Африк зэрэг 65 орон түдгэлзсэн санал өгсөн байна. Түүнчлэн АНУ-ын санал болгосон тогтоолын төсөл нь анхны санал хураалтаар хангалттай дэмжлэг аваагүй бөгөөд Европын холбооноос санал болгож буй нэмэлт өөрчлөлтийг нэмж оруулсны дараа дахин санал хураалт явуулснаар, сая батлагдсан байна. ЕХ-ны нэмэлт өөрчлөлтийн зарим хэллэгийг АНУ эсэргүүцсэн учраас хоёр дахь санал хураалтад санал өгөхөөс түдгэлзэв." гэжээ.



Г.Бямба