.png)
КУАЛА-ЛУМПУР, 2025 оны хоёрдугаар сарын 26 /NHK/. Одоогоос 11 жилийн өмнө 239 хүн тээвэрлэж яваад сураггүй болсон “Malaysia Airlines” компанийн онгоцыг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн тухай Малайзын тал мэдэгджээ.
MH370 нислэгийн дугаартай онгоц 2014 оны гуравдугаар сард Малайзаас Хятадын чиглэлд Өмнөд Хятадын тэнгисийн дээгүүр нисэж байхдаа радарын дэлгэцээс алга болсон байна.
Малайз болон бусад улс орны явуулсан эрлийн дүнд онгоцны зарим хэсгийг олсон боловч онгоц хэрхсэн нь тодорхойгүй хэвээр байна. Үүнийг нисэхийн түүхэн дэх хамгийн нууцлаг хэрэг гэж үздэг. Малайзын Тээврийн сайд Энтони Лок Сив Фук мягмар гарагт мэдэгдсэнээр, тэнгисийн хайгуулын “Ocean Infinity” компани Энэтхэгийн далайд эрэн хайх ажиллагаагаа сэргээсэн байна.
Малайзын Засгийн газраас өнгөрсөн 12 дугаар сард тус фирмтэй байгуулсан гэрээний дагуу явуулах уг ажиллагаа Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт 15 мянган хав.дөр.км талбайг хамарна.
Ингэснээр зорчигчдын ар гэрийнхэнд төдийгүй нисэхийн салбарынхны хувьд учир битүүлэг байгаа зарим зүйлс тодорхой болно гэдэгт найдаж байгаагаа Э.Фук илэрхийллээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Би хувьдаа харь гариг байдаг гэж боддог
Монголын бөө нар нийлж бөөлөөд унагаачисан гэж сайрхдаг чинь мөн билүү ?!
Тэр нь илрээд хэдэн бөө маань..... гайгүй л өнгөрөөсэй дээ,,,