
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёрдугаар сарын 24-ны өдрийн үдээс хойш утсаар ярив.
Ши Жиньпин хэлэхдээ, "Хятадын хаврын баярын өмнөхөн бид хоёр видео уулзалт хийж, ирэх онд Хятад, Оросын харилцааг хөгжүүлэх стратегийн чиглэлийг тодорхойлсон. Хоёр улсын хоорондын хамтын ажиллагаа өргөжиж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний ялалт болон дэлхийн фашизмын эсрэг ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэхээр ажиллаж байна. Хятад, Орос нь мөнхийн хөрш төдийгүй, бие биеэ дэмжин, хамтдаа хөгжиж буй жинхэнэ түншүүд юм. Манай хоёр орны харилцаа хүчирхэг дотоод хөдөлгөгч хүчин чадалтай бөгөөд стратегийн онцгой ач холбогдолтой. Энэ харилцаа ямар нэгэн гуравдагч тал руу чиглээгүй, ямар нэгэн гаднын дарамтад автахгүй.Олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөхөөс үл хамааран Хятад, Оросын хамтын ажиллагаа тогтвортой үргэлжилж, бие биеийнхээ хөгжилд дэмжлэг үзүүлэн, дэлхийн тогтвортой байдалд эерэг хувь нэмэр оруулсаар байх болно" гэжээ.
Владимир Путин, "Орос улс Хятадтай харилцах харилцаагаа дээд зэргээр чухалчилдаг. Шинэ он гарснаар хоёр улсын ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын ойг хамтдаа тэмдэглэхээр төлөвлөж байна. Орос, Хятад хоёр орны харилцаа урт хугацааны стратегийн сонголт тул ямар ч гаднын дарамтад автахгүй. Олон улсын нөхцөл байдал тогтворгүй байгаа энэ үед хоёр улсын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол улам бэхжиж, дэлхий дахинд эерэг дохио өгөх болно" гэв.
Түүнчлэн, Владимир Путин Орос, АНУ-ын харилцааны сүүлийн үеийн нөхцөл байдал болон Украины хямралд баримталж буй байр сууриа Ши Жиньпинд танилцуулж, "Орос улс энэ мөргөлдөөний эх үүсвэрийг арилгаж, урт хугацааны энх тайвны шийдэлд хүрэхийг эрмэлзэж байна" гэж мэдэгджээ.
Ши Жиньпин үүнтэй холбогдуулан, "Украины хямралыг шийдвэрлэхэд чиглэсэн дөрвөн талт саналаа миний бие өмнө нь дэвшүүлсэн. Өнгөрсөн есдүгээр сард Хятад улс Бразилтай хамтран "Дэлхийн өмнөд"-ийн улс орнуудыг оролцуулсан "энх тайвны баг" байгуулж, энэ хямралыг улс төрийн аргаар зохицуулах боломжийг бүрдүүлсэн. Хятад улс энэхүү хямралыг зохицуулахад чиглэсэн Орос болон холбогдох талуудын хүчин чармайлтыг сайшааж байна" хэмээжээ. Утсаар ярих үеэр хоёр улсын удирдагчид бүх түвшний харилцаа холбоогоо үргэлжлүүлж, олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал нэгджээ.
Сэтгэгдэл2
Гях,,,гяхх,,,гяхх,,,алцаганаад л,,,,америк хятадын аль алинд нь тал алдчихгүй дундыг барих гээд л,,,чааваасаа,,,,хаана байнаа,,,тэр бөгспутин амласан,,,,ялалт,,,
Америк орос хоёр нийлж хятадыг задлаж олон жижиг улс болгоорой.