
ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 24 /Anadolu/. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн /USAID/ 2000 ажилтныг цомхотгож, ихэнх ажилтанд захиргааны чөлөө олгохоор болсон тухай Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа ням гарагт мэдэгджээ.
Тодруулбал, 2025 оны хоёрдугаар сарын 23-ны ням гаргийн 23:59 цаг гэхэд USAID-ийн удирдлагууд болон гол чухал үүргийг гүйцэтгэж буй ажилтнуудаас бусад бүх хүнд захиргааны цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэснийг ажилтнуудад илгээсэн цахим шууданд дурдсан байна.
Америкийн технологийн салбарын тэрбумтан, Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг хянах яамыг /DOGE/ удирдаж буй Илон Маскийн санал болгосны дагуу Д.Трампын засаг захиргаа USAID-ийн үйл ажиллагааг дотоодод болон олон улсын хэмжээнд зогсоож эхэлжээ. Энэхүү алхам нь дэлхий даяарх тусламжийн хөтөлбөрүүдийг тасалдуулахад хүргэсэн бөгөөд тус агентлагийн санхүүжилтээс хамаардаг ТББ-ууд, хэвлэлийнхэнд нөлөөлж байна. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийг 1961 онд Ерөнхийлөгч Жон Кеннеди үүсгэн байгуулжээ. Хожим нь Конгресс USAID-ийг бие даасан агентлаг болгосон тул түүнийг татан буулгахын тулд Конгрессын шийдвэр шаардлагатай болсон байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
ЕРӨНХИЙЛӨГ ТРАМПЫН ЗАХИРГАА ДОТООДЫН АСУУДЛЫГ МАШ ШУУРХАЙ ШИИДСЭНЭЭС ГАДААДТ ТЭЭНЭГЭЛЗЭХ ҮЛ ИТГЭХ ЯВДАЛ АРИЛЛАА
Эмээ уу,,,,дебыль ээ,,,,гях,,,гяхх,,гяхх,,,чи юунд ийм дебылийн,,,,
баабар тэргүүтэй хөлсний улин хуцагч нар цалингүй болоод гяхх гяхх гээд гяхраад унтарч байх шив дээ.батүүл гэгч нэг лалар энэ агентлагаас мөнгө авдаг байсан нь зогсоод Трампыг хараагаад сүйд.Ардчилал гэдэг чинь ийм шал худлаа юм болохыг дэлхий нийтээрээ мэдлээ.баабар гэж золбин гөлөг 1990 онд хаан шалдан байна гэж ирээд дүвчигнэж байж билээ. Одоо өөрөө чармай шалдан новш гэдэг нь тодорхой боллоо доо.