
Хоёрдугаар сарын 18-нд, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн "Олон талт үзлийг хэрэгжүүлж, дэлхийн засаглалыг төгөлдөржүүлэх" дээд хэмжээний хурал болжээ. Дэлхийн эв нэгдлийг бэхжүүлж, олон талт шийдлийн төслөөр дэлхийн чанартай сорилтыг туулахыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш тус хурлын үеэр уриалжээ.
Антонио Гутерриш энэ үеэр хэлэхдээ, "Дэлхийн эв нэгдэл ба олон талт шийдлийн төсөл нь өнөө цагт тулгам асуудал болоод байна. Уур амьсгалын хямрал, тэгш бус байдал улам хурцдаж, ядуурал нэмэгдэж, энх тайван биднээс холдож, террорист үзэл, хэт даврагч үзэл хүнддэж, цөмийн дайн аюул занал учруулж байна. Хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологи хөгжиж байгаа зэрэгцээ эрсдэл дагуулж байна. Эдгээр олон сорилтын эсрэг талууд гарц хайж шийдвэрлэх ёстой.
Ирээдүйн гэрээ”-нд заасан эрч хүчийг ашиглах цаг болсон, НҮБ-ын гишүүн орнууд, ялангуяа, Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд хоорондоо өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрч, ялгаа зөрөөгөө тогтоон барьж, үр дүнтэй энх тайвны үйл ажиллагааг ахиулах ёстой. Хорин нэгдүгээр зууны дэлхийн засаглалыг бэхжүүлж, олон тал үзэл дэх итгэлцэл, НҮБ дахь итгэлцэл, аюулгүй зөвлөл дахь итгэлцлийг дахин сэргээх зорилгоор өнгөрсөн оны есдүгээр сард уг гэрээг баталсан. Энх тайвныг тогтоох зорилгоор тус гэрээг байгуулсан гэлээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0