
КИЕВ, 2025 оны хоёрдугаар сарын 19 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгчийн Украин, Оросын асуудал эрхэлсэн тусгай элч Кит Келлог Польшоос шөнийн галт тэргээр Украинд иржээ. Түүний айлчлал гурав хоног үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд тэрбээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж, тус улсын зүүн нутагт очих бололтой.
Украин дахь мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг хэлэлцэхээр АНУ, Оросын төлөөлөгчид Эр-Риядад уулзсаны дараа К.Келлог Киевт айлчилж байна. "Энэ айлчлал бидэнд үр дүнтэй, гүнзгий агуулгатай яриа хэлэлцээ хийх боломжийг олгоно" гэж тэрбээр хэлээд, Украины талтай хэлэлцээ хийхдээ өнгөрсөн амралтын өдрүүдэд Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр болсон яриа хэлэлцээнд тулгуурлана гэдгийг нэмж дурджээ.
Өмнөх өдөр нь К.Келлог Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дудатай уулзсан юм. Польшийн удирдагч АНУ-ын тусгай элчтэй уулзсаныхаа дараа хэлэхдээ, АНУ-ын удирдлага Зүүн Европ дахь цэргийнхээ тоог цөөлөх бодолгүй байгааг К.Келлог надад мэдэгдсэн гэв.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Хөөгөөд явуул,,,хөгмйн хогын лалруудыг,,
Нацист алиалагч Зеляд салаавч үмхүүлэх гэж ирж байгаа юмаа, ккк