
СӨҮЛ, 2025 оны хоёрдугаар сарын 19 /RIA Novosti/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Жон Хиг хөнөөсөн хэргээр цаазын ялаар шийтгүүлсэн тагнуулын төв газрын дарга асан Ким Жэ Гюд холбогдох 45 жилийн өмнөх хэргийг тус улсын шүүх дахин хянан хэлэлцэхээр шийдвэрлэжээ.
"Сөүлийн дээд шүүх хэргийг дахин хянан хэлэлцэх шийдвэрийг хоёрдугаар сарын 19-нд гаргалаа" гэж Yonhap агентлаг мэдээлсэн байна.
Ким Жэ Гю 1979 оны 10 дугаар сарын 26-нд Ерөнхийлөгч Пак Жон Хи, түүний хамгаалалтын албаны дарга Ча Жи Чол нарыг хөнөөсөн хэрэгт буруутгагджээ. Түүнийг 1980 оны тавдугаар сард цаазаар авсан байна. "Ким Жэ Гю шиг зүтгэлтнүүдийн талаарх түүхэн хэлэлцүүлгийг явуулахын тулд" түүнд холбогдох хэргийг дахин хянах хүсэлтийг төрөл төрөгсөд нь 2020 онд гаргасан бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сард шүүх хурлыг дахин хийх шаардлагатай гэж үзжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: " Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Ядуу тарчиг өмнөд солонгосыг хөгжилтэй баян орон болгосон хүн.
Дарангуйлагч хэзээ ч сайн хүн,сайхан сэтгэл тэн байдаггүй л юмдаа !
66.181.182.34т хэлэхэд,тэгвэл манай Чингэс хаан танай баабарын хэлдгээр 4р ангийн ч боловсролгүй , хэзээ ч сайн хүн,сайхан сэтгэлтэн байгаагүй юм байх нь дээ,ануст таалагдаагүй зөвхөн өөрийн улсын эрх ашгийн төлөө хоёргүй зүтгэсэн олон улсын зүтгэлтнүүдийг "дарангуйлагч" гэж цоллодог наад шизофренээсээ салаа хө,дэлхийн байдал цаг дутам өөрчлөгдөж байгаа шүү,анусын толгойлсон барууныхныг дэмжиж,эх орныхоо баялгийг үнэгүй өгсөн жинхэнэ дарангуйлагчдыг харин эх оронч мундаг гэж сэвдэг 2 нүүртэй барууныхныг бүгд мэддэг болсоон хө,бүр өш санаж охиныг нь хүртэл шоронд оруулдаг лебиралуудад харинч хэзээ ч сайн хүн,сайхан сэтгэлтэн байдаггүй гэдгийг бүгд мэддэг ойлгодог болсон шүү???
МАН Зориг алагдсан хэрэг, Батхүү алагдсан хэрэг, ирвэс хамгаалагч залуу алагдсан хэргүүдийг хэзээ сэргээж шалгах юм бол? Алсан улс нь одоогийн МАН-г удирдаж байгаа болохоор тэр биз.