sonin.mn

Энэ сарын эцсээс өмнө ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзалт хийх болно гэж Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёрдугаар сарын 18-нд мэдэгджээ. 


2-р сарын 18-нд ОХУ, АНУ хоёр орны төлөөлөл Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо хэлэлцээ хийсэн билээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков уг хэлэлцээний үеэр хэлэхдээ, "Хоёр орны төлөөлөл бүхий л сэдвээр маш нухацтай ярилцсан бөгөөд харилцан бие биенийхээ ашиг сонирхлыг хүндэтгэн үзэх талаар нийтлэг ойлголтод хүрсэн. Гэхдээ хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалт хийх тодорхой цаг хугацааг өнөө тодорхойлоход хэцүү байгаа, дараа долоон хоногт хийх боломжгүй байх" гэсэн байна.


Г.Бямба