sonin.mn

Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь 2-р сарын 18-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятад, Бразилийн харилцааны талаарх сэтгүүлчийн асуултад хариулжээ. 


Гүө Жякүнь хэлэхдээ, "Хятад, Бразил бол дэлхийн том гүрэн, дэлхийн өмнөдийн орнуудын төлөөлөл гэдгийг би онцлон хэлмээр байна. Олон улсын өөрчлөлт ихтэй нөхцөл байдалд бид стратегийн тогтвортой байдлыг хадгалж, дэлхийн энх тайван, хөгжлийг урагшлуулахад эерэг хувь нэмэр оруулахаар хамтран ажиллаж ирсэн. Хятад улс Бразилитэй хамтран хичээж, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад Бразилийн олон салбар дахь хамтын ажиллагааны ололт амжилтыг ахиулж, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэн, НҮБ-ын үндсэн үүрэг хариуцлагыг хамгаалж, дэлхийн өмнөдийн орнуудын хууль ёсны эрх ашгийг хамгаалахад бэлэн байна. Хятад улс мөн энэ онд Бразилийг БРИКС-ийн дарга орон болгоход дэмжлэг үзүүлж, БРИКС-ийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, шинэ үр дүнд хүргэх болно. " гэжээ.


Г.Бямба