sonin.mn

ТОРОНТО, 2025 оны хоёрдугаар сарын 18 /CNN/. Канадын Торонто хотын Пирсоны нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд иргэний агаарын тээврийн онгоц осолдсоны улмаас 17 хүн гэмтэж бэртсэн тухай нисэх буудлын захирал Дебора Флинт мэдэгджээ.

АНУ-ын Миннеаполис хотоос 80 хүн тээвэрлэн хөдөлсөн “Delta Air Lines” компанийн онгоц хөөрөх буух зурвас дээр уруугаа харан унах үед хүний амь нас эрсдээгүй гэж холбогдох албаныхан мэдээлсэн байна.




Д.Флинт хэлэхдээ, анхны тусламжийг зааврын дагуу шуурхай үзүүлсэн тул хүний амь эрсдээгүй гэдгийг онцолжээ. Мөрдөгчид ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа тул нислэгийн хоёр зурвасыг ойрын хэдэн өдөр хаана. 




“American Airlines” компанийн онгоц Вашингтоны Рейганы нэрэмжит нисэх буудлын ойролцоо АНУ-ын цэргийн “Black Hawk” нисдэг тэрэгтэй агаарт мөргөлдсөнөөс хойш гурван долоо хоног хүрэхгүй хугацааны дараа энэ осол гарлаа. Мөн өнгөрсөн 12 дугаар сард “Jeju Air”, “Azerbaijan Airlines” компанийн онгоцууд осолдсон юм.



Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг