sonin.mn

ТОКИО, 2025 оны хоёрдугаар сарын 18 /NHK/. Криптовалютыг хувьцааны адилаар санхүүгийн бүтээгдэхүүн хэмээн үзэх эсэхийг Японы Санхүүгийн зохицуулах байгууллага хэлэлцэж байна. Ингэснээр крипто хөрөнгийг арилжаалахад хөрөнгө оруулагчдад илүү өргөн боломж нээгдэж магадгүй юм. 

Ийнхүү хэлэлцэх болсон шалтгаан нь Японд цахим валютад хөрөнгө оруулах нь нэмэгдэж байгаатай холбоотой ажээ. Одоогоор тус улсад 10 сая гаруй дансаар криптовалют арилжаалдаг ба криптовалютыг төлбөрийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрдөг.




Криптовалютыг үнэт цаастай дүйцнэ гэж дахин тодорхойлсоноор санхүүгийн зохицуулагч нь үнэт цаас гаргагчдаас санхүүгийнхээ байдлын талаар илүү их мэдээлэл өгөхийг шаардах эрхтэй болох ажээ.




Харин хөрөнгө оруулагчдын хувьд ийм шинэчлэлийг хийснээр криптовалютын үнийг хянадаг биржүүдийн үйл ажиллагаанд тавьсан хоригийг цуцлахад хүргэж магадгүй юм.



Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг