
Хүн төрөлхтөн анх үүссэн цагаасаа домгийн сэтгэлгээний, шашны сургаалийн, шинжлэх ухааны ноёрхлын гэсэн гурван томоохон үеийг дамжин тэдгээрийн дагуу байгаль, дэлхий, юмс үзэгдлийг тайлбарласаар өнөөг хүрчээ. Домгийн сэтгэлгээний үеийг дурьдвал энэ нь эртний хүмүүсийн төсөөлөл таамгаас үүдсэн зүйл бөгөөд тухайн эд юмс, байгалийн элдэв үзэгдлийн учир шалтгааныг хүншүүлэн тайлбарлаж, үер, аянга, өвчин тахал гэх мэт байгалийн болоод нийгмийн, бурхан чөтгөр зэрэг эсрэгцсэн дүрүүдээр төлөөлүүлсэн өнө эртний ухагдахуун ажээ.
Шашны сургаалийн үе нь тодорхой үзэл сургааль номлолын дагуу аливаа муу муухайг зөрүүлэн засах дом засал, тарни, тахилгын зан үйл, бүхий цогц зүйл бөгөөд орчин үеийн шинжлэх ухаан үүсэн бий болж хөгжөөгүй байхад бүхий л зүйлийг шашны үүднээс авч үзэж тайлбарладаг байжээ. Шинжлэх ухааны үе нь өнөөгийн та бидний амьдарч байгаа энэ цаг үе бөгөөд юмс үзэгдлийг тодорхой судалгаа баримт нотолгоотойгоор баталж нотолдог орчин үеийн ухагдахуун юм.
Өнөөдөр яг энэ цаг мөчид хүн төрөлхтөн дээр өгүүлсэн үе шатуудыг туулан өнгөрөөж орчин үеийн шинжлэх ухаанжсан нийгэмд амьдарч байна. Гэвч харамсалтай нь өнөөгийн шинжлэх ухаан хөгжсөн 21-р зууны шинэ нийгэмд Монголчууд бид хөгжил дэвшил өөд тэмүүлэлгүй, харин аль эртний балар харанхуй үеийн мухар сүсэг рүү тэмүүлж, түүнд гүн бат торлогдсон байгаа нь чин үнэн болоод байгаа билээ.
Мухар сүсэг гэдэг ухагдахууныг аливаа зүйлийн учир шалтгааныг ойлгож мэдэлгүйгээр бүх юмыг сохроор даган дуурайх явдал гэж ойлгож болох юм. Үүнийг энгийн үгээр тайлбарлавал бүхий л зүйлийг харанхуй мунхагаар төсөөлж, нэгэнт ийм байх ёстой гэсэн ойлголтыг хүний оюун ухаанд шууд хүчээр тулгадаг балмад явдал гэж ойлгож болох бөгөөд өөрөөр хэлбэл энэ нь боловсролгүй, тэнэг мунхаг байдлын үр дүн юм.
Мухар сүсэг өнөөгийн Монголчуудын оюун ухаанд гүн бат шингэснийг маш олон энгийн жишээ баримтуудаар тайлбарлаж болно. Хамгийн энгийн жишээг хэлэхэд энэ нь өнөөгийн Монгол хүний жирийн амьдрал дээр маш их тохиолддог бөгөөд жишээ нь эцэг эх, эмээ өвөө нар нь хүүхдээ багаас нь сурган хүмүүжүүлэхдээ ширээн дээр сууж болохгүй, орон дотроо дуулж болохгүй, сүүжний яс гэртээ хонуулдаггүй гэх мэт үй олон “болохгүйг” тэдэнд шууд тулган хүлээлгэдэг гэдгийг бид бүхэн сайн мэднэ.
Түүнийг сонссон хүүхдүүд нь яагаад тэгж болохгүйг асуухад угаасаа болохгүй, муу ёр гэсэн хачирхалтай хариулт өгөх ба мөн ахмад настнууд нь ч яагаад тэгж болохгүй гэдгийгээ өөрсдөө ч огт мэддэггүй билээ. Тэгсэн мөртлөө нэгэнт тэгж үе уламжлан хэлж заншиж ирсэн болохоор түүнийгээ бусад хүмүүст даган мөрдөхийг үеийн үед хүчээр тулган хүлээлгэсээр иржээ. Ингэж харанхуйгаар аливаа зүйлийг үг дуугүй хүлээн зөвшөөрч даган мөрдүүлсний эцэст өдгөө та бидний ярьж хэлж буй өнөөх мухар сүсэг гэдэг зүйлийн бүхий л эхлэл тавигдсан байна.
Энэ бүх зүйлийг цааш нь маш олон жишээ баримтуудаар тайлбарлан дурьдаж болно.
Жишээ нь: “Хуримтай таарвал муу, оршуулгатай таарвал сайн, /заримдаа эсрэгээрээ байх тохиолдол бий/, час өдөр замд гарахгүй байх, хоёр дах өдөр муу өдөр, хар мууртай таарвал муу юм болно гэж айж түгших, хэн нэгний хөлийн өлмийг гишгэсэн бол заавал гар барих /үүнийг Япон хүмүүс хараад инээж байсан/ үхсэн мал амьтны дэргэдүүр өнгөрөхдөө “түй ,түй” гэж газар хоёр удаа нулимаад “би чамайг алаагүй, алсан хүнээ хараагаарай” гэж хэлэх гэх мэтчилэн иймэрхүү хэзээ үүссэн нь үл мэдэгдэх этгээд гаж зан үйлүүд манайд маш их байдаг.
Мөн үүнтэй адил төстэй нэгэн инээдмтэй мухар сүсэг бол өнөөгийн 21-р зуунд амьдарч буй дийлэнх Монголчууд бараг бүгдээрээ шахуу төвдийн зурхайгаар амьдардаг болоод удаж байгаа явдал билээ. Энэ үүднээсээ ихэнх Монголчууд өнөөдөр төвдийн зурхайг даган мөрдөж “Өнөөдөр шинийн 15-ны сайн өдөр, эсвэл Дашням, Балжинням давхацсан өлзийт сайн өдөр” гэж нэрлэн найр хурим болон бусад баяр наадмаа тасралтгүй хийн эцэс төгсгөлгүй мунхагласаар байна.
Өөр нэг инээдтэй ч гэмээр, эмгэнэлтэй ч гэмээр мухар сүсэг нь өнөөгийн Монголчуудын ихэнх нь үсээ засуулахдаа заавал ч үгүй сайн өдөр муу өдөр гэж ялган аливаа муу юм тохиовол муу өдөр үсээ засуулснаас боллоо хэмээн өөрийгөө харааж зүхэх нь энхүүхэнд болсон бөгөөд энэ нь тэдгээр хүмүүс дундад зууны мухар сүсэгт ямархуу хэмжээнд автсны бодит жишээ мөн билээ.
Ийнхүү орчин цагийн Монголчууд энэ мэт зах захаа алдсан мухар сүсэгт дэндүү ихээр автаж, сүүлдээ түүнээсээ болоод яах ч учраа олохгүй дэмий л аль нэг шашны байгууллага руу гүйлдэцгээн тэд л бидний авран хамгаалагч болж магадгүй хэмээн хий дэмий солиорцгоох болжээ.
Монголчуудын мухар сүсгийн өвчлөл буюу аугаа ихийн солиорол ямархуу түвшинд очсоныг та бидэнд хэдэн жилийн өмнө болсон “Бурханаар бөөлжигч В.Мөнгөнчимэг” гэх эмэгтэйн галзуурал нотолсон бөгөөд энэ мэт жишээг цааш нь үргэлжлүүлвэл өдгөө олон түмнийг өмнөө сөхрүүлэн суулгадаг “Их Наран хутагт” болон олноо мөнгө дуудагч хэмээн алдаршсан Б.Сарандаваа гэх мэтийн луйварчин этгээдүүдийн үйл ажиллагаагаар тодорхойлж болох юм. Гэхдээ өнөөгийн манай нийгмийн хамгийн гол эмгэнэлтэй юм нь юу вэ гэхээр Монгол хүмүүсийн дийлэнх хэсэг нь тиймэрхүү хүмүүст гүн бат итгэж биширсэн байдаг нь хамгийн аюултай явдал болоод байна.
Өдгөө энэхүү мухар сүсэг хэмээх хорт вирус тэдний тархи толгойг өдөр ирэх тусам идэж хороосоор маш аймшигтай нөхцөл байдал үүсч байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй санагдана.
Мухар сүсэгт хэт автах нь аливаа хүн өөртөө итгэх итгэлээ бүр мөсөн алдаж буй эмгэнэлтэй хэрэг юм. Хэдийгээр ямар ч хүн аль нэг шашныг шүтэн бишрэх эрх нь нээлттэй боловч өдөр тутмын асуудал, өөрөө шийдэж болох олон арван зүйлээ байнга лам бөө нараас асуух, түүнд даатгаад байх нь хэр зохимжтой бол ?
Тэгвэл ийм байдлаас бид яаж салах ёстой юм бэ? Германы сонгодог философийг үндэслэгч суут эрдэмтэн Имануэль Кант нэгэнтээ “Аливаа хүний өөрийнх нь буруугаас шалтгаалан юм мэдэхгүй, харанхуй мунхаг, оюун санааны түгжигдмэл байдал болон бусдын үгээр явах байдалд орсон үед түүнээс гарах цорын ганц арга зам нь соён гэгээрэл" юм гэж хэлсэн нь буй. Иймээс дээрх байдлаас гарах ганц арга зам гарц нь ердөө л үнэн зөв, баталгаа нотолгоотой мэдлэг боловсрол эзэмших явдал болж таарч байна. Өөрөөр хэлбэл элдэв мухар сүсгээс салж соён гэгээрэх ёстой гэсэн үг юм.
Харамсалтай нь өнөөдөр Монголчууд бидэнд одоохондоо соён гэгээрүүлэгчид тийм ч их байхгүй байгаа нь даанч харамсалтай. Харин ичих нүүрээ элгэндээ наасан авлигач, увайгүй улс төрчдөөс эхлээд элдэв янзын ашиг хонжоо хайгч хутагт хувилгаадууд та биднийг мунхаг харанхуй, мухар сүсэгтэн хэвээр байлгах ихээхэн сонирхолтой байгаа гэдгийг та бүхэн хэзээ ч мартаж болохгүй гэдгийг санаарай.
Учир нь ийм байлгах нь тэдэнд өөрсөдөд нь маш их ашигтай бөгөөд ингэвэл тэдний жирийн ард түмнийг хуурч мэхэлж олсон хөрөнгө мөнгө нь улам арвижих учраас тэр билээ. Тийм болохоор та бид өөрөө өөртөө соён гэгээрүүлэгч байж, мухар сүсгээс зугатан эрдэм мэдлэгийг шүтэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл аль нэг хүний хэлснийг мухар сохроор даган дуурайх биш, учир шалтгааныг нь мэдэж тодруулдаг байх нь чухал билээ. Тэгж байж гэмээнэ бид жинхэнэ утгаараа үндэснийхээ баялаг, үнэ цэнэ нь болж улс орон ирээдүйгээ аварч чадах болно гэдгийг та бүхэндээ хэлье.
Ж.Батдорж
Сэтгэгдэл53
Шарын шашнаас сал
Ёстой сайхан, үнэнийг цөөн үгээр бичжээ, загатнасан газар маажив.
Шинийн нэгний өглөө зүг гаргана гээл байрны гадаа гудамжаар нэг цаас,ус цацаж шороо мод, бургас хөдөлгөөд л сүлжилдэн алхсан хүмүүс, бас д сонин инээдтэй харагддаг шүү?
Монглчуудыг долойтуулан самрах хар санаатай дайсан түвдийн муусайн балиар бүдүүлэгүүдийн шашнны эсрэг монголчууд бид улс үндэстнээ хамгаалан тэмцэх ёстой билээ
Евро хар ламаас чухам дээр. Сонин гэх энэ барууныг, христын ялгадас сайт дандаа ардын уламжлалыг харааж байдаг. Үр нь эргэх л болно доо.
Үнэнийг л өгүүлжээ. Улсын хөрөнгийг цөлмөсөн хулгайчаар дүүрсэн төр, засагтай, ардын цусыг шимсэн хувалзаар дүүрсэн сүмүүдтэй, ар өврөөс нь мэрсэн аварга мангас хөршүүдтэй Ар Монгол хөөрхий . . .
Хүний итгэл үнэмшил гэж байх. Харин сүлжээ үүсгэж хуйвалдаад эхэлвэл шашин биш болно. Төр, шашин хоёр бараг ижил.
Шарын шашин болоод бусад ямар нэг шашин, сүм хийдийг үзэн ядаад байгаа бол та бүхэн Сүм хийдрүү явахгүй шашин шүтэхээ л боличих л доо, хэн ч та бүхнийг албадаагүй, тийшээ бороохойдоод чирч гулдараагүй шүү дээ. Шүтдэг нэг нь шүтнэ л биз, үнэхээр шашинд итгэсэн сүсэгтэнүүдэд саад болдогоо л больчих.
Сүсэг бишрэл, мухар сүсэг хоёрыг ялган салгаж ойлгох хэрэгтэй. Мэдэхгүй юмаа бичих бүх осолтой.
"ҮНЭН МЭДЛЭГ" гэсэн facebook хуудастай хэсэг луйварчид бас байгаа.
Батдорж гэдэг хүн байна , овоо доо - Чулуунжавыг уншиж байна гэж эхлээд бодохгүй юу , манга .... Овоо доо , ингээд Чулуунжавууд төрөөсэй ...
Ёстой сайхан, үнэнийг цөөн үгээр бичжээ, загатнасан газар маажив.
мунхагийг гээж гэгээрүүлж, мэдэхгүйг мэдэж арилганаа.
малан бомбоо батдоржоо чи битгий хуцаад солиороод бай за. Наадах чинь хорио цээр
хэлэхээр зөрдөг учир дом дам утгаар чиглүүлдэг юм шиг байган. жаран ухнатай шүү дээ. хоёр тархитай л гэнэ bipolar л гэнэ.
Оросууд 30дөчөөд онд нас барсан хүнийг сондгой тоотой өдөр оршуулахыг зааж өгсөн гэнэлээ Монголчууд Орос Төвдийн заавраар яваад мухар сүсэгт автах шив
ялалтын дуаз биндүү тэгш тоотоор бий
ширээнд. тахил. ном хаялцаад ялагдсан нь үхнэ. level ахина
Бурханд итгэхгүйгээр соён гэгээрэл ярих боломжгүй. Мухар сүсэг бол огт өөр асуудал. Монголчууд мухар сүсэгтээ сайн даа
Бурхан ном, мунхаг (мухар сүсэг) хоёрыг баахан хольж бичжээ. Харваас юм уншиж судалдаггүй юү ч мэдэхгүй хүн бичсэн бна. Олигтойхон хүнээр юм бичүүлж бай л даа Сонин.мн! Ичмээр юм даа
үнэн л юм бичсэн байна малаа
Христын бузрууд зайлаарай. Барууны бөгсний алчуур болцгоож шашин уламжлалд сэв суулгахаар дайрагчидад үр нь эргэж ирдэг гэдгийг санаж яв.
убрус ногоон дара эхийн цээж ороон байдгийн. хугараад ийм муухай гагнаасдсан юмуу гэтэл
Монголын бурхны шашныг элдэв зүйлээс нь салгаад цэвэр номын ухаан тал руу нь хөгжүүлэхэд хэрэгтэй шашин.
Монголын бурхны шашныг элдэв зүйлээс нь салгаад цэвэр номын ухаан тал руу нь хөгжүүлэхэд хэрэгтэй шашин.
Монголын бурхны шашныг элдэв зүйлээс нь салгаад цэвэр номын ухаан тал руу нь хөгжүүлэхэд хэрэгтэй шашин.
Монголын бурхны шашныг элдэв зүйлээс нь салгаад цэвэр номын ухаан тал руу нь хөгжүүлэхэд хэрэгтэй шашин.
Монголын бурхны шашныг элдэв зүйлээс нь салгаад цэвэр номын ухаан тал руу нь хөгжүүлэхэд хэрэгтэй шашин.
Монголын бурхны шашныг элдэв зүйлээс нь салгаад цэвэр номын ухаан тал руу нь хөгжүүлэхэд хэрэгтэй шашин.
зөв
цаад хугацаа нь тулчихсан учир 247 хийхээс өөр аргагүй
Энэ нийтлэлийг бичсэн малд хэлэхэд ЧИ МОНГОЛ АРДЫН ОЛОН МЯНГАН ЖИЛИЙН ТУРШЛАГАД ТУЛГУУРЛАСАН ЗӨВ АМЬДРАЛЫН СУРГААЛИЙГ ШАШНЫХ МЭТЭЭР ХОЛЬЖ ХУТГАЖ БАЙГААГАА МЭДЭХГҮЙ БАЙЖ олон юм бичиж элийрэх хэрэггүй ! Шашин гэхээрээ л дан арга засал гэж элийрч бга чинь тэнэглэл юм. Шашны сургааль номлол бол хүний ёс суртахуун, зөв амьдралын замыг заадаг. ШИНЖЛЭХ УХААН ХИЧНЭЭН ХӨГЖЛӨӨ Ч ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЗАНГААСАА САЛААГҮЙ БАЙГАА ЧИНЬ ҮНЭН БИЗДЭЭ !!
энэ хөдөөний мангар мал байна
till the end of day’s
yu unshij bgiin oilgoh bj dagan baysah gej huurtsugluud murguud bg n unen tenegtlel sanagddag , er tegeed henii ch bish tuvdiin booluud ym bish uu ? mongolchuud mini !
дай сан пялтавга
50 хүрч ухаан ороод 51-тэй …
Буруу өдөр нь үсээ засуулаад гарч явсан чинь 20 мянган төгрөгийн дэвсгэрт газраас олж билээ ! Бас ахиад буруу өдөр нь засуулсан чинь нөатын сугалаанд хожиж билээ !
Ёстой мэдэхгүй юм байна. Миний эргэн тойронд жилд ганц удаа ч болов Ганданд очиж ном уншуулж байгаа хүн алга даа. Боловсролын төвшингөө сайжруулах хэрэгтэй байх. Гэхдээ нэг их гэмтэй биш шүтээд биширч л байг яагаад болохгүй гэж.
Ёстой сайхан, үнэнийг цөөн үгээр бичжээ, загатнасан газар маажив.
Мухар сүсэг бол хэрэгүй ээ. Харин хүнд шүтлэг байх ёстой юм шүү. Та нарын мөрөөдөөд байдаг АНУ болон Японд гэхэд л хүмүүс чөлөөтэй шүтэж байна. Японы томоохон компанийн зарим эзэд Фенгшүй (Японоор 風水 гэдэг) судалж дагадаг гэвэл ямар сонсогдож байна??? Та нар итгэнэ үү байна уу надад ямөар ч хамаагүй л дээ.
Ard tumen bish ene J.Batdorj mangartaj baina shuu dee khu.
Бид өөрсдийн уламжлал тэрийгээ дагаад л явна чам шиг худлааа дэмий мэдэмгийрч христ ёсоо араар нь шахах гэсэн хэдэн үг холбодгоо их юманд эндүүргчээр заалгахгүй. хол очиж хуц
зайлаач хүний гар хөл бусдын үгийг дагагч Монгол түмэн чамаар заалгахгүй чи чадах ч үгүй. ДУГУЙ ЗАЙЛ ЦААШАА
Үнэн шүү. Заримдаа ч бүүр хэтэрчихээд байгаа юмаа. Монголчуудыг харанхуй, мунхаг, ядуу байлгах нь эхлээд манж нарт дараа нь, оросуудад, одоо улстөрчдөд хэрэгтэй байгаа юм. Маогийн хэлснээр АРД ТҮМЭН БОЛ ЦАГААН ЦААС, ТҮҮН ДЭЭР ЮУ ДУРТАЙГАА БИЧИЖ БОЛНО. Энэ нь яг одоо манайд, бидэнд тохиолдоод байна. Бид харанхуй, мунхаг, өлсгөлөн ядуу, оюун санаа, сэтгэхүйн хоосролд орсон. Хамгийн гол нь үүнийгээ ухаарч, сэхээрэхгүй байгаа нь л хамгийн ХАРАМСАЛТАЙ!!!
Үнэн шүү. Заримдаа ч бүүр хэтэрчихээд байгаа юмаа. Монголчуудыг харанхуй, мунхаг, ядуу байлгах нь эхлээд манж нарт дараа нь, оросуудад, одоо улстөрчдөд хэрэгтэй байгаа юм. Маогийн хэлснээр АРД ТҮМЭН БОЛ ЦАГААН ЦААС, ТҮҮН ДЭЭР ЮУ ДУРТАЙГАА БИЧИЖ БОЛНО. Энэ нь яг одоо манайд, бидэнд тохиолдоод байна. Бид харанхуй, мунхаг, өлсгөлөн ядуу, оюун санаа, сэтгэхүйн хоосролд орсон. Хамгийн гол нь үүнийгээ ухаарч, сэхээрэхгүй байгаа нь л хамгийн ХАРАМСАЛТАЙ!!!
ха ха тэгээд гомо исус эсвэл харгис Солонгосын эсвэл лалыг шүтэх юм уу. яасан та нарын санхүүжилт дуусаа юу
Зсссс. Юу шүтэхээ чам байтугай чамаас цаадахаар нь заалгаагүй ард түмэн. Нэг л их шашин шүтлэгээр нь доромжилж хагаралдуулсан амьтад байх болж
Мухар сүсэг бол шал өөр зүйл! Шашин бол бас өөр зүйл. Буддын сургааль бол бүүр өөр зүйл. Эдгээрийг хооронд нь ялгаж салгаж чадахгүй байгаа нь харин ч мухар сүсэг юм. Энэ талаар хүн болгон бясалган бодож сурах хэрэгтэй. Нэг л их бөөнд нь базаад мухар сүсэг гээд давхиад байж болохгүй. Эсвэл учрын үл ойлгох тарни уншаад байж таарахгүй. Үндэстний тогтсон ёс заншил гэж бий. Түүнийг мухар сүсэг гэж үзэж болохгүй. Тогтсон ёс заншил бол тусгаар тогтнолын амин сүнс байдаг. Юу ч бясалган бодохгүйгээр цээжний дангаар авч огт болохгүй. Сүүлийн үед 10-р Богд руу маш их дайрч давшилж байна. Энэ бол Монголын оршихуйн ба тусгаар тогтнолын институт гэдгийг маш сайн ухаарах ёстой. Хулан гэдэг шүлэгч хүүхэн үүнээс болж шоронд орсон. Тэнэг нь дэндсэн. Ухаан муутай байхгүй юу даа. Мухар сүсгийг энэ улс оронд байлгаж болохгүй ээ. Сүүлийн үеийн боловсролтой залуу лам нар мухар сүсгээс маш сайн хамгаалж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Бэлэн юм залгиад, мухар сүсгийн ойлгох ч үгүй Хооронд ялгаж сурах хэрэгтэй
Хөгшин залуугүй мухар сүсэг.Ямарч мэдлэг байхгүй.Ном уншихгүй юм чинь яаж тархи толгой цэнэглэгдэх вэ.үнэхээр соёлгүй бүдүүлэг монголчууд,хэрүүлч П, Я гэх мэт амнаас гарахааргүй муухай хараал хэлэх юм
Хөгшин залуугүй мухар сүсэг.Ямарч мэдлэг байхгүй.Ном уншихгүй юм чинь яаж тархи толгой цэнэглэгдэх вэ.үнэхээр соёлгүй бүдүүлэг монголчууд,хэрүүлч П, Я гэх мэт амнаас гарахааргүй муухай хараал хэлэх юм
Ямар сонин юм бэ манайхан чинь бүхнийг мэдэгч чадагч гоц ухаантай IQ өндөртэй хөх толбот Чингисийн удмын тэнгэр заяатууд аа бас аймшигтай эх оронч газар нутагч ард түмэнч биш билүү тиймээ сарандаваагийн мухаруудаа сонгогч нэртэй цагаан цааснуудаа
Ямар сонин юм бэ манайхан чинь бүхнийг мэдэгч чадагч гоц ухаантай IQ өндөртэй хөх толбот Чингисийн удмын тэнгэр заяатууд аа бас аймшигтай эх оронч газар нутагч ард түмэнч биш билүү тиймээ сарандаваагийн мухаруудаа сонгогч нэртэй цагаан цааснуудаа