sonin.mn

СӨҮЛ, 2025 оны хоёрдугаар сарын 18 /TASS/. Газар доорх хоргодох байр, мөн уулын агуй, газар доогуурх нүхэн хонгилд байрлуулсан холын тусгалтай их буунуудыг устгах зориулалттай тактикийн шинэ баллистик пуужинг БНСУ-ын армийн зэвсэглэлд хүлээлгэн өгсөн тухай “Yonhap” агентлаг мэдээлжээ. 




Газар-агаар ангиллын уг пуужин Умар Солонгосоос учирч болзошгүй аюулыг сөрөхөд чиглэсэн гэдгийг Өмнөд Солонгосын цэргийнхэн онцолсон байна. Эдгээр пуужин нь Умардын нутаг дахь байд оновчтой цохилт өгөх боломжтой гэж Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хороо мэдэгджээ. 




Тактикийн баллистик пуужингууд нь 180 км-ийн тусгалтай бөгөөд Умардын холын тусгалтай их буунууд байрладаг агуйнууд, газар дорх хонгилуудад дахь байнуудад цохилт өгөх чадалтай ажээ. Өмнөд Солонгосын нийслэл нь Умард Солонгосын их бууны галын тусгал хүрэх газарт байрладаг нь Өмнөдийн эрх баригчдыг ихээхэн түгшээдэг. 



Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг