
Хоёрдугаар сарын 14-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцож, "Хятадын тусгай чуулган"-д үг хэлж, сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
Хятад, Америкийн харилцааны асуудлаар Ван И хэлэхдээ, "Хятадын Америктай харилцах бодлого тогтвортой, тууштай хэвээр байгаа нь томоохон улсын стратегийн шийдэмгий байдал болон олон улсын итгэл үнэмшлийг илтгэж байна. Бидний бодлого бол Ши Жиньпин даргын дэвшүүлсэн харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтран ажиллах гэсэн гурван зарчимд суурилдаг. Хятад, Америк хоёр орон өөр өөр нийгмийн тогтолцоотой. Энэ бол ард түмний тус тусын сонголт юм. Нөгөө талаа өөрчлөх, бүр урвуулах гэж оролдох нь бодит байдалд нийцэхгүй.
Харилцан хүндэтгэх нь зөв сонголт бөгөөд энэ нь Хятад, Америкийн солилцооны урьдчилсан нөхцөл юм. Хятад, Америк гэсэн хоёр том орон хоорондоо зөрчилдөх ёсгүй, эс тэгвээс дэлхий даяараа хохирох болно.
Бид яриа хэлэлцээг бэхжүүлж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, итгэлцлийг бий болгох ёстой. Олон улсын хамтын нийгэмлэг Хятад, Америк хоёрыг хамтран ажиллахыг хүлээж байна. Дэлхий дахинд тулгарч буй сорилтууд хоёр орноос хамтран ажиллахыг шаардаж байгаа бөгөөд энэ нь хоёр орны хүлээх ёстой үүрэг хариуцлага юм.
Хятад Улс энэ гурван зарчмын дагуу Америктай эрүүл, тогтвортой хоёр талын харилцаа тогтоож, энэ гарагт хоёр том гүрэн зөвөөр харилцах замыг олоход бэлэн байна. Гэвч АНУ хэрэв ингэхийг хүсэхгүй, Хятадад үргэлжлүүлэн дарамт үзүүлж, хязгаарлахыг оролдох юм бол бид эцсээ хүртэл тэмцэж, АНУ-ын ганц талын дээрэлхэх үйлдлийн эсрэг тууштай арга хэмжээ авч, Хятадын үндэсний бүрэн эрх, нэр төр, хөгжлийн хууль ёсны эрх ашгаа тууштай хамгаалах болно." гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл9
Гэлжгий шижэнбэн,,, савсага трамп шиг сагсалзаад эхэлбэл энэ бөөрөнхий дэлхий,,,,яанадаа,,,,гэлжгий шижэнбэн,,,,“”””пязда минь ээ,,,,аятайхан байгаачээ””””гээд нэг дуугарахад л,,,бөгспутин гөлөг болох юм байгаамшдээ,,,
Ямар ч байсан байсан хятадаас тусламж авахгүй бол ану европ орсыг яаж ч чадахгүй нь гэдгийг ойлгоодавна гэдэг чинь нэг дэвшил шүү
За чи битгий хуцаад бай,,,,дебыль очироо,,,
Хятадын "ямхын бодлого"-ын өмнө барууныхан аргагүй л сөхөрч эхлэв. Барууныхан заналт дайсан ЗХУ-г мөхөөн задлахын тулд Хятадыг ашиглаж, цөмийн зэвсэгтэй болгохоос өгсүүлээд зүсэн зүйлээр тусалж, ядаж л 1990 онд ядарсан Монголыг хүртэл зүгээр орхихгүй жижигхэн эдийн засгийг нь хүртэл хятадад "бэлэглэж", хятадуудыг хамаг юманд нь эзэн суулгасан байдаг. АНУ тэргүүтэй барууныхан Хятадыг юм юмаар дэмжиж томруулж, хятадуудтай бизнес хийсэн ч одоо өөрсдөө хятадад идүүлж, байдал бишдэж байгааг мэдээд, "Хятадын аюул", "Хятадын экспанс"-н талаар дуугарч, Хятадын түрэлтийг сөрөхийг оролдсон ч хятадууд Америк, Австралид олноороо суурьшилж, эдийн засгийн өндөрлөгүүдийг нь эзэлж, нөлөөгөө тогтоогоод, барууныхныг саалийн үнээ, колони байсан Африкаас хүртэл шахан гаргаж байна.
Ингээд АНУ эцсийн аргаа хэрэглэж, за яахав тэгвэл манайд дэлхийн хамгийн шилдэг технологи байгаа, та нарт өндөр технологийн хагас дамжуулагч нийлүүлэхээ зогсоолоо, та нарын гар утас, компьютер хийхийг чинь харна аа гээд чипний хориг тавьжээ. Хориг тавьсан ерөнхийлөгч нь зайлуул хөгшин Жо. Гэтэл нээх удсангүй. БНХАУ эх орны үйлдвэрийн 7 нано м-ийн чиптэй гар утас үйлдвэрлэж байгаагаа өчигдөр мэдэгджээ. Энэ мэдээ АНУ-г шоконд оруулав. Үнэн үү, арай үгүй байлгүй дээ гэлцэж байна. Барууныхан Хятадын ямхын бодлогод идүүлж, хятадуудад нам тавиулсандаа итгэж ядаж байх шиг. Гэтэл хятадууд аль 2000-аад оны эхнээс орчин үеийн хагас дамжуулагч бие даан үйлдвэрлэх том төсөл хэрэгжүүлсэн байжээ.
Америк цэргийн цохилт өгвөл хятад эзлэгдэх биз. Хятадууд дайн байлдаан хийж чадахгүй гэдгийн Монголчууд бид сайн мэднэ. Иймд цэргийн хүчээр цохих хэрэгтэй гэвэл тэгэхэд буруудах юмгүй.
Хятадууд 100 жилийн өмнөөс оюутан, инженер, эрдэмтэд болж суралцахаар баруунд олон мянгаар нь гарсан байдаг аж. Тэд барууны технологийг бүр эхнээс нь судалсан байна. 2000 оноос барууны хөрөнгө оруулалтаар мөнгөтэй болсон хятадууд оюутан, хөрөнгө оруулагч нэрээр баруунд бүр сая саяаараа гарсан. Хятадууд барууны компаниудад хөрөнгө оруулсан, технологитой нь худалдаж авсан. Мөн олон хятад залуус Америк, Европын аль шилдэг гэх их дээд сургуулиудад суралцаж төгсөөд, аж үйлдвэр технологийн салбарт дуулгавартай, хичээнгүй ажиллаж байсан. Үүнийхээ үр дүнд 30.000 хятад эрдэмтэн, инженерүүд барууны хамгийн нарийн технологийг сурч эзэмшээд эх орондоо буцаж, хүчээ өгсөн гэх мэдээлэл байдаг аж. Тэд үнэндээ алсын зорилготой туршуулууд л байсан бөгөөд хоёр, гурван үеийн дараа ч эх орондоо үнэнч хэвээр байжээ.
АНУ-ын цэрэг, аж үйлдвэрийн салбараас Хятадын тагнуулыг илрүүлсэн тухай мэдээлэл үе үе дуулдах боловч цаана нь хэдэн мянган хятад эх орончид тухайн улсын аж үйлдвэр, судалгааны байгууллага, төрийн алба, яамдад ажиллаж байгааг тоолох аргагүй болжээ. 1970-аад онд Монголын нэрт зохиолч Д.Маам дэлхийг эрхшээх Хятадын "ямхын стратегийг" цаг хугацаатай нь бичиж байхад баруунд энэ талаар сураггүй байсан. Барууныхан энэ зохиолыг уншсан ч итгэхгүй байх байсан. Гэвч тэдний итгэх эсэхээс үл хамаараад болдог юм болдогоороо болж байна. Хятадууд ямхын онолоо яаж хэрэгжүүлэхээ мэдэхтэйгээ байлгүй дээ.
одоо Оросууд шиг Орчин үеийн Дайнд туршлагжсан, Цэрэг армитай Улс орон одоогоор байхгүй,_3н жил гаран Украйнтай дайтхад Америк болон НАТО, Азиас Япон Солонгос гээд дандаа Техник технологи өндөр хөгжсөн 50н гаран Улс орны Орчин үеийн Байлдааны зэвсгээр зэвсэглэсэн Цэрэг армитай Орос ганцаараа тулж Орчин үеийн байлдааны асар их туршлага хуримтлууллаа шдээ, Одоо Оросын Сансарын технологи, Пуужингийн систем, Байлдааны сөнөөгч болон Бөмбөгдөгч онгоцуудыг гүйцэх Америк, НАТО, Хятадын Зэвсэглэлд байхгүй л байна, Орчин үеийн Дайн байлдааны туршлагаар ч тэр,,,,,