sonin.mn

Хоёрдугаар сарын 15-ны орой Хятадын Гадаад харилцааны сайд Ван И Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха нар Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцох үеэр уулзжээ.


Ван И энэ үеэр хэлэхдээ, "Хятад, Украины найрамдал нь түүхэн үндэс суурьтай. 2011 онд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш, хоёр орны харилцаа хэвийн хөгжсөөр иржээ. Сүүлийн жилүүдэд Хятад улс Украины хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн. Энэ нь хоёр талын хамтын ажиллагаанд нөөц хүчин, орон зай байгааг харуулж байна.


Хятад улс Украиныг найз, түнш гэж үздэг бөгөөд Хятад, Украины харилцааг урт хугацааны хэтийн төлөвөөс харж, урагшлуулдаг. Хятад улс Украинтай таагүй хүчин зүйлийг арилгаж, хоёр орны харилцааг урагшлуулж, ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байна.


Украинд байгаа Хятадын байгууллага, ажилтнуудын аюулгүй байдлыг үргэлжлүүлэн хангана гэдэгт найдаж байна.Хятад Улс энх тайвны төлөө тууштай зүтгэж, бүх хүчин чармайлтыг дэмжиж, талуудад хүлээн зөвшөөрөгдсөн шударга, урт хугацааны хүчин чадал бүхий энхийн гэрээ байгуулахыг хүсэж байна.Хятад болон дэлхийн өмнөдийн орнуудын санаачилсан "Энх тайвны анд нөхөд"-ийн бүлэг нь энхийг сахиулах, яриа хэлэлцээг ахиулах талаар зөвшилцлийг үргэлжлүүлэх болно" гэжээ.




Андрей Сыбиха хэлэхдээ, "Украин, Хятад хоёр орон харилцаа холбоогоо үргэлж хадгалж, хоёр ард түмэн бие биедээ найрсаг ханддаг. Бид Хятад улстай солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэн, Хятадын байгууллага, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахын төлөө хүчин чармайлт гаргахад бэлэн байна. Украины тал Хятад улсын үр нөлөөг чухалчлан үзэж, Хятадын бодитой, тэнцвэртэй байр суурийг өндрөөр үнэлж, Хятад улсыг иж бүрэн, шударга, тогтвортой энх тайвныг тогтооход чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна." гэсэн байна.


Г.Бямба