![sonin.mn](/storage/news_images/1739501322BHY-NO-TEXT-1170x658.jpg)
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет 2-р сарын 12-ны өдөр Бельгийн нийслэл Брюссельд хэлэхдээ, "Украин 2014 оноос өмнөх хилээ сэргээнэ гэж найдах нь бодит бус " гэжээ.
"Украины батлан хамгаалахын холбоо барих байгууллага"-ын хурал энэ өдөр НАТО-гийн төв байранд болж, Украин болон НАТО-гийн гишүүн орнууд зэрэг 40 гаруй орны төлөөлөгчид хуралд оролцсон байна. Уг хуралд АНУ-ыг төлөөлөн анх удаа оролцсон Пит Хэгсет хэлэхдээ, "Украин 2014 оноос өмнөх хилээ сэргээх нь бодит бус зорилго бөгөөд энэ төөрөгдөл зорилгод автах нь дайныг уртасгаж, илүү их зовлон авчрах болно. Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлэх нь Орос, Украины мөргөлдөөнийг хэлэлцээрийн замаар шийдвэрлэх бодит үр дүн гэж АНУ үзэхгүй байна. Байнгын энхийн гэрээ нь дайн дахин дэгдэхгүй байх аюулгүй байдлын бат бөх баталгааг агуулсан байх ёстой бөгөөд Европын цэргүүд дайны дараах Украины аюулгүй байдлыг хангах гол хүчин байх ёстой, Америкийн цэргүүд үүнд оролцохгүй.
Хэрвээ Европын цэргийг ирээдүйд энхийг сахиулах зорилгоор Украинд байрлуулбал энэ нь мөн НАТО-гийн бус үүрэг байх ёстой бөгөөд НАТО-гийн хамтын хамгаалалтын заалтад хамаарахгүй. НАТО-гийн Европын гишүүн орнууд Украинд үзүүлэх ирээдүйн тусламжийн ихэнх хувийг даах шаардлагатай.АНУ тэнцвэргүй холбоотны харилцааг цаашид тэвчихгүй. НАТО-гийн одоогийн цэргийн зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьд хүргэх зорилт хэтэрхий бага бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дэвшүүлсэн цэргийн зардлыг ДНБ-ний 5 хувь байлгах зорилтыг тэрбээр дэмжиж байна" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл5
ЕВРОПЫГ ОРОСУУДАД ИДЭШ БОЛГОН ӨГЧ БАЙНА.
Ооооё,,,чиний орос чадлаа юу,,,украинаа барахгүй хойд солонгосоос гуйлга гуйж байж,,,,
Орос мэт улстай зууралдаж хүчээ барахгүй, Хятадтай үзэлцэхэд хүчээ нөөнө гэсэн үг
Савсага трампын суганы үс амны зоргоороо бурж байнаа,,,
Танай хужаатай ана мана үзэх нь тодорхой луухааны орхидсоо