sonin.mn

Хятад улсад алтны үнэ өнгөрсөн 2024 онд 27 хувиас дээш өссөн бол 2025 онд үргэлжлэн өсөж, түүхэн дээд амжилтыг тогтоосоор л байна. 2-р сарын 10-нд тус улсын Шанхайн фьючерсийн биржид бүртгэлтэй алтны фьючерсийн үндсэн хэлцэл нэг грамм нь 679.08 юаньд хаагдаж, түүхэн дээд амжилт тогтоожээ.



Олон улсын алтны үнийн байдлыг харвал Лондонгийн спот алтны үнэ 10-ны өдрийн арилжааны үеэр унц алтны үнэ 2900 ам.долларт хүрсэн бол Нью-Йоркийн алтны фьючерсийн үнэ 10-ны өдөр үргэлжлэн нэмэгдэж, арилжааны явцад унц нь 2930 ам.доллараас дээш болтлоо өссөн байна.


Г.Бямба