![sonin.mn](/storage/news_images/17393543811739343258013_829.jpg)
ХТРТ-ийн "2025 оны дэнлүүний баярын гала тоглолт" 2-р сарын 12-ны оройн 20:00 цагт олон улсын үзэгчдэд хүрнэ. "Баяр баясгалан, өлзий дэмбэрэл ба аз жаргал" гэсэн ерөнхий сэдвийн дор болох энэ гала тоглолт нь дуу, бүжиг, харилцан яриа, хошин шог, дуурь, илбэ зэрэг олон төрлийн хөтөлбөрөөр уламжлалт утга агуулгатай, орчин үеийн эрч хүчийг агуулсан тоглолтыг үзүүлж, дэлхийн өнцөг булан бүрийн үзэгчидтэй Хятадын үндэсний дэнлүүний баярын үдшийг өнгөрүүлэх болно.
Оройн тоглолт нь бүхэлдээ Хятадын үндэсний дэнлүүний баярын уламжлалт ёс заншилд тулгуурлан, дэнлүү сонирхох, дэнлүүний оньсого тааварлаж, тан юань идэж, үзэгчидтэй харилцах замаар баярын уур амьсгалыг бүрдүүлнэ. БНХАУ-ын Бээжин дэх тоглолтын гол газар болон дөрвөн салбар газрын 13 хөтлөгчид цуглаж, нутаг нутгийн онцлогтой баярын мэндчилгээгээ дэвшүүлэх ажээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0