sonin.mn

ШАНХАЙ, 2025 оны хоёрдугаар сарын 11 /Xinhua/. Хятадын Шанхай хот дахь эрчим хүч хадгалах "Megapack" батерейн үйлдвэрийг “Tesla” компани өнөөдөр ашиглалтад орууллаа. Энэхүү үйлдвэр жилд 10 мянган ширхэг “Megapack” үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ нь 40 ГВт.ц эрчим хүчтэй тэнцэнэ. Үйлдвэр байрладаг Линган дүүргийн чөлөөт худалдааны туршилтын бүсийн захиргаанаас мэдээлснээр, төслийн хөрөнгө оруулалт 1.45 тэрбум юань (204 сая орчим ам.доллар) болжээ. Тус үйлдвэрийн нийт талбай 200 мянган хав. дөр. м юм. "Megapack" нь эрчим хүчний сүлжээг тогтворжуулах, доголдол үүсэхээс сэргийлдэг эрчим хүч хуримтлуулагч юм. Энэхүү үйлдвэр бол тус компанийн хилийн чанад дахь анхны үйлдвэр ажээ. “Tesla” компани тус үйлдвэрийг долоон сарын хугацаанд байгуулсан байна.  



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг