![sonin.mn](/storage/news_images/17392362001739175387071_587.png)
Хоёрдугаар сарын 10-нд, Хятадын Олон улсын худалдааг дэмжих хороо гуч гаруй нэр нөлөө бүхий компаний төлөөллийн хамт Казахстаныг зорьж, хоёр талын компаниудын хамтран ажиллах тухай бичигт гарын үсэг зурах ажлыг зохион байгуулжээ. Үүнд ашигт малтмал, эрчим хүч, нефть химийн бодис, машин механизмын үйлдвэрлэл зэрэг салбарыг багтаажээ.
Цаашид Хятадын Олон улсын худалдааг дэмжих хороо Хятадын аж ахуйн нэгжүүдийн хамт Ойрх Дорнод, Төв Ази, Европ, Африк зэрэг бүс нутгуудад хүрч олон талт зах зээлийг нээн, нефть, байгалийн хийн худалдаа, автомашин, хөдөө аж ахуйн машин механизм зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар ярилцах гэнэ. Төлөөлөгчийн баг Казахстаныг зорихоос өмнөхөн буюу 2-р сарын 10-ны үүрээр, Америкийн нефть, шингэрүүлсэн хий, хөдөө аж ахуйн машин механизм, их сэлгэлттэй шатахууны автомашин зэрэг бүтээгдэхүүнд Хятад улсын нэмэлт татвар оногдуулсан шийдвэр албан ёсоор хэрэгжиж эхэлжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0