sonin.mn

Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Юнчянь хоёрдугаар сарын 6-нд хэвлэлийн хурал хийжээ. Тэрээр энэ үеэр хэлэхдээ: "Америкийн тал олон улсын худалдааны чиг хандлагыг даган мөрдөж, хяналт удирдлагаа улам боловсронгуй болгож, хил дамнасан цахим худалдааг хөгжүүлэхэд шударга, урьдчилан төсөөлхүйц бодлогын орчныг бүрдүүлэн, орон нутгийн хэрэглэгчдэд илүү таатай,чанартай, хямд худалдааны орчинг бий болгох ёстой." гэсэн байна.


Мөн "Америкийн тал хоёрдугаар сарын 4-нөөс Хятадын эх газрын болон Хонконгоос илгээсэн илгээмжийг тосон авахаа түр зогсоохоо зарласан ч хэдхэн цагийн дараа тус шийдвэрээ цуцалсан." Энэ тухай Хятад улсын байр суурийн талаарх сэтгүүлчийн асуултад Хэ Юнчянч хариулахдаа, “Аль нэг улс худалдааны бодлогодоо хир их өөрчлөлт оруулсан ч хил дамнасан цахим худалдааны давуу тал, онцлог шинж хувирахгүй бөгөөд өрсөлдөх чадвар өндөр хэвээр байх болно, мөн олон улсын худалдааны дижитал хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөхгүй юм. Хил дамнасан цахим худалдаа нь хэрэглэгчдийн хувийн хэрэгцээг шууд хангадаг бөгөөд түргэн шуурхай хүргэлттэй, зардал хэмнэдэг зэрэг давуу талтай. Иймээс энэхүү хэлбэр нь олон улсын худалдааны хөгжлийн цаашдын чиг хандлага болж байна. Саяхан гэхэд Америкийн тал Хятадаас импортолж буй бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулсан бөгөөд татвараас чөлөөлөх бодлогодоо тохируулалт хийсэн, энэ нь Америкийн хэрэглэгчдийн хэрэглээний зардлыг нэмэгдүүлж, худалдан авалт хийх боломжийг багасгаж байгаа юм" гэжээ.


Г.Бямба