sonin.mn

Хоёрдугаар сарын 6-ны өдөр Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь мэдээлэл хийжээ.



Гүө Жякүнь энэ үеэр хэлэхдээ, "Хятад Улсын “Мөс цасны халуун”-ы цаана “Мөс цастай ертөнц мөн л алт мөнгөний уул ” хэмээх үзэл баримтлалын амжилттай практик байгаа бөгөөд Хятад улсын эдийн засаг нөөц хүчээр баялаг буйн амьд жишээ болсон юм. 2023-2024 оны өвөл Хятад улсад мөс цасны маршрутаар аялсан жуулчид давхацсан тоогоор 430 саяд хүрсэн бол 2024-2025 оны мөн үед уг үзүүлэлт 520 саяд хүрч, аялал жуулчлалын орлого 630 тэрбум юанийг давах төлөвтэй байна. “Мөс цасны болзоо”-нд гадаадын жуулчид зорьж ирсээр байгаа нь Хятад улсын “Мөс цасны эдийн засаг” нь дэлхийн аялал жуулчлалын зах зээлийг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэж буйг харууллаа гэжээ. 


Тэрээр хэлэхдээ, удалгүй болох Харбины Азийн өвлийн спортын 9 дэх удаагийн наадамд улс орнуудын найз нөхөд зочлохыг урьж байна" гэжээ.