sonin.mn

ТОКИО, 2025 оны хоёрдугаар сарын 8 /NHK/. Индонезийн иргэн Японд мэргэжлийн ур чадвартай ажилтны хөтөлбөрийн хүрээнд ажиллах анхны гадаадын автобусны жолооч болох гэж байна. Өдгөө 40 настай Июс ирэх дөрөвдүгээр сард эхлэх санхүүгийн жилээс Токио дахь нэгэн компанид жуулчдад үйлчлэх автобусны жолоочоор ажиллана.

Өнгөрсөн жил Японы хууль тогтоогчид цагаачлалын хяналтын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн баталснаар илүү олон гадаад ажилчныг ажиллуулах боломж бүрджээ. Ийнхүү тээврийн салбар мэргэжлийн ур чадвартай ажилтны хөтөлбөрт шинээр нэмэгдсэний дараа өнгөрсөн оны 12 дугаар сард эхний шалгалтыг явуулжээ. Июс бол автобусны жолоочийн шалгалтад тэнцсэн цорын ганц хүн байв.




“Мэргэжлийн жолооч болох мөрөөдөл маань биелсэн мэт санагдаж байна. Би үйлчлүүлэгчдэдээ тав тухтай үйлчилгээ үзүүлэхийн тулд замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох болно” гэж Июс Окаяма дахь компанийн төв байранд сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.  




“Ryobi” группийн автобус, төмөр замын асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Огами Шинжи хэлэхдээ, Япон улсад ирэх гадаадын жуулчдын тоо нэмэгдэж байгаа энэ үед Июс тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг