sonin.mn

"Харбин-2025" Азийн өвлийн спортын есдүгээр удаагийн наадмын нээлт болж буйг тохиолдуулан ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах 2 дугаар сарын 7-нд "Харбин-2025" Азийн өвлийн спортын наадмын олон улсын өргөн нэвтрүүлгийн төвд зочилж, ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюны хамт ХТРТ-ийн "Милан, Кортина д‘Ампеццо-2026" өвлийн олимпын наадмын олон улсын сигналын багт гэрчилгээ гардуулав.



Томас Бах хэлэхдээ, "Харбины Азийн өвлийн спортын наадмын Олон улсын өргөн нэвтрүүлгийн төвд ХТРТ-ийн хуучин анд найзуудтай уулзан золгосондоо маш баяртай байна. ХТРТ Олон улсын өргөн нэвтрүүлгийн төвийг бүтээн байгуулан ажиллуулах, Ябули үйлдвэрлэлийн төвийг урагштай ажиллуулахад оролцсон юм, цаашид олон улсын дамжуулах бизнес нэгжүүд, мэдээллийн хэрэгслийн байгууллагуудад чанарлаг үйлчилгээ хангаж, ХТРТ-ийн спортын наадам тэмцээнийг дажуулах олон улсын тэргүүний чадвараараа олимпын зориг санааг хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулах болно. Хүмүүс цас мөсний спортод анхаарал хандуулж, халуун сэтгэлтэй оролцож байгааг энд би бас мэдэрлээ" гэв.



Шэнь Хайшюн хэлэхдээ, "Харбины Азийн өвлийн спортын наадам нь Бээжингийн өвлийн олимпын дараа Хятад улсын зохион байгуулсан бас нэгэн томоохон олон улсын ерөнхийлсөн цас мөсний спортын наадам юм. Өнөөдөр үдэд Ши Жиньпин дарга Харбины өвлийн спортын наадмын нээлтийн ёслолын хүлээн авалтын арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ, Харбин нь дэлхий нийтэд "Хятад улсын онцлогтой, Азийн сайн сайхныг илэрхийлсэн, олон гайхамшигтай" спортын наадмыг толилуулж, цас мөсний спортын наадмын шинэ хуудсыг бичиглэх болно гэж тэмдэглэсэн. Энэ удаагийн өвлийн спортын наадамд, ХТРТ нь олон улсын цас мөсний спортын наадмыг дамжуулах байгууллагуудад үйлчлэх ажлыг анх удаагаа гүйцэтгэж, олимпын наадмыг мэдээлсэн баг бүрэлдэхүүнээр гол болгосон дамжуулах багийг томилсон юм. Харбины өвлийн спортын наадмыг дамжуулан мэдээлэхээр дамжин туршлага хуримтлуулж, "Милан, Кортина д‘Ампеццо-2026" өвлийн олимпын наадамд бүрэн гүйцэд бэлтгэл хийх болно. Томас Бах ерөнхийлөгч ХТРТ-ийн дамжуулах ажлын бүсэд ажиллаж, ХТРТ-ийн 2026 оны өвлийн олимпын наадмын дохио үйлдвэрлэлийн баг болон технолоийн баталгааны багт гэрчилгээ гардууллаа, энэ нь ХТРТ-д ихээхэн урамшуулал болж байна" гэжээ.


Г.Бямба