sonin.mn

Хоёрдугаар сарын 7-ны үдэд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пэн Лиюаний хамт Азийн өвлийн IX наадмын нээлтийн ёслолд оролцохоор Хятад улсад хүрэлцэн ирсэн олон улсын хүндэт зочдод зориулан Хармөрөн мужийн Харбин хотын Тай Ян Дао зочид буудалд хүлээн авалтын арга хэмжээ зохиожээ.


Азийн өвлийн IX наадмын нээлтийн ёслолд оролцож буй зочдын төлөөлөлд Брунейн султан Хассанал Болкиах, Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаров болон түүний гэргий Айгүл Жапарова, Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари, Тайландын Ерөнхий сайд Петхонгтан Чинават, БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ву Вон Сик болон түүний гэргий Шин Кён Хэ, ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах, Азийн Олимпийн зөвлөлийн тэргүүн дэд ерөнхийлөгч Хүө Жэнтин нар багтсан байна.