sonin.mn

Харбины Азийн өвлийн спортын 9 дэх удаагийн наадамтай холбоотойгоор Хятадын Төв Радио Телевизийн CGTN суваг дэлхийн интернет ашиглагчдын дунд санал асуулга явуулжээ. 

Санал асуулгад хамрагдагсдын 96 хувь нь уг наадам нь Азийн орнуудын ард иргэдийн мөс цасны спортын сонирхлыг төрүүлж, Азийн орнууд түүнчлэн дэлхий нийтийн мөс цасны спортын түвшнийг дээшлүүлэх болно гэж үзжээ. 87.8 хувь нь Азийн өвлийн спортын наадам нь Азийн орнуудын солилцоо хамтын ажиллагааг ахиулахад тустай гэж үнэлсэн бол 94.7 хувийнх нь Хятад улсын визгүй нэвтрүүлэх бодлого илүү оновчтой болохын хэрээр илүү нээлттэй, амьжиргааны хүчээр дүүрэн Хятад Улстай танилцахыг хүсэн хүлээж байна гэсэн байна.


Судалгаанд хамрагдагсдын 96.6 хувь нь олон улсын спортын уралдаан тэмцээний арга хэмжээ нь мөс цасны спортыг Хятад улсад түгээн дэлгэрүүлэхэд тустай гэж үзсэн бол 94.7 хувь нь мөс цасны эдийн засаг нь Хятад улсын эдийн засгийн шинэ өсөлтийн цэг болж байна гэж үнэлжээ. Мөн 95 хувь нь бодлого, зах зээлийн эрэлт хэрэгцээний улмаас Хятадын мөс цасны эдийн засгийн ирээдүй улам гэгээн саруул хэмээн үнэлсэн байна.


Энэ удаагийн судалгааг CGTN суваг англи, испани, франц, араб, орос хэлний платформоор нийтэлсэн бөгөөд 24 цагийн дотор нийт 4607 интернет ашиглагч санал асуулгад оролцжээ.


Г.Бямба