sonin.mn

БНХАУ-ын дарга Ши Жиньпины гэргий Пэн Лиюань Киргизийн тэргүүн хатагтай Айгүл Жапарова нар 2-р сарын 5-ны өдөр Бээжин хотод хамт цайлжээ.

Шинэ орны босгон дээр Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаровын хамт Хятад улсад айлчлал хийж буй Айгүл Жапароваг Пэн Лиюань халуунаар угтаж буйгаа илэрхийлжээ. 


Пэн Лиюань хэлэхдээ, "Хятад, Киргиз хоёр улс урт удаан найрамдалт харилцаатай бөгөөд хоёр орны ард түмэн бие биедээ ойр дотно харилцаатай байдаг. Соёлын солилцоо бол иргэдийн сэтгэлийг холбох гүүр болох учраас хоёр орны соёлын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг хүсэж байна. Айгүл Жапарова буяны үйлсэд идэвхтэй оролцдогийг Пэн Лиюань сайшаагаад, хоёр орны эмэгтэйчүүд, хүүхэд залуучууд, нийгмийн эмзэг бүлгийнхний эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж, хоёр орны ард түмэнд илүү их ач тус хүртээхийг хүсжээ.


Айгүл Жапарова Пэн Лиюаньд сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлэв. Тэрээр Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн амжилтыг өндрөөр үнэлээд, хоёр орны соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.


Г.Бямба