![sonin.mn](/storage/news_images/173889368367a5619331fcf.png)
САНТА-АНА, 2025 оны хоёрдугаар сарын 7 /NHK/. Бейсболын дээд лигийн тоглогч Отани Шохэйгийн орчуулагч асан Мизүхара Иппэйд 4 жил 9 сарын хорих ял оноожээ.
Мизүхара “Лос-Анжелес Доджерс” багийн супер одоос олон сая ам.доллар хулгайлсан хэргээ өнгөрсөн онд хүлээсэн юм. Пүрэв гарагт Калифорнийн холбооны шүүх түүнд ял оноосон байна.
Прокурорууд Мизүхараг банкны луйвар хийсэн, татварын хуурамч баримт бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр буруутгажээ. Тэдний хэлснээр, тамирчны данснаас 17 сая орчим ам.долларыг хууль бусаар шилжүүлсэн байна.
Хоёр тал өнгөрсөн зургаадугаар сард зөвшилцөлд хүрч, Мизүхара хэргээ хүлээсэн байна. Өмгөөлөгч нь түүнд жил хагасын ял оноохыг хүсжээ.
Мизүхара өөрт нь “өчүүхэн өршөөл үзүүлэхийг” хүссэн захидлыг өнгөрсөн сард шүүхэд өгсөн байна. Санхүүгийн хүндрэлтэй тулгарч, мөнгө маш их хэрэгтэй байсан тул мөрийтэй тоглож эхэлсэн гэж тэрбээр хүлээн зөвшөөрсөн байна. Харин прокурорууд түүний үйлдлийг мөрийтэй тоглоомд донтсоноос бус харин шуналаас үүдэлтэй гэж үзжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0