Хятадын Логистик ба Худалдан авалтын Холбооноос энэ оны 1-р сарын дэлхийн үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индексийг хоёрдугаар сарын 6-нд зарлав. Индекс гурван сар дараалан бага зэрэг өсч, дэлхийн аж үйлдвэрлэлийн салбар өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас хойш тогтвортой сэргэх хандлагатай байна.
Нэгдүгээр сард дэлхийн үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс 50 хувьтай байж, өмнөх сарынхаас 0.5 пунктээр өссөн ба энэ нь гурван сар дараалан өссөн үзүүлэлт юм.
Дэлхийн аж үйлдвэрийн салбар тогтвортой хөгжиж байгаа нь 2025 оны дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтөд сайн үндэс суурийг тавьсан гэж шинжээчид үзэж байна. Олон улсын томоохон байгууллагууд 2025 онд дэлхийн эдийн засаг хэвийн ажиллана гэсэн хүлээлттэй байна. Гэсэн хэдий ч эрэлт хэрэгцээний дотоод хүчин чадал хангалтгүй, геополитикийн зөрчилдөөн, худалдааны хурцадмал байдал зэрэг гурван гол асуудал дэлхийн эдийн засгийн сэргэлттэй зэрэг оршиж байна гэдгийг бид анхаарах ёстой. Зарим бүс нутаг дахь геополитикийн зөрчилдөөн сайжрах илэрхий шинж тэмдэггүй байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн сэргэлтэд саадтай байх болно. Нэмэлт татвар ногдуулах асуудлаар голлосон худалдааны зөрчил нь 2025 онд дэлхийн эдийн засгийн сэргэлтэд тодорхойгүй байдлыг бий болгоно. Үүний зэрэгцээ эдийн засгийн сэргэлтийн тогтвортой байдлыг хадгалахын тулд бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухал чанарыг улс орнууд улмаар хүлээн зөвшөөрч байна гэж судалгаанд тэмдэглэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0