Хоёрдугаар сарын 6-ны үдээс өмнө Бээжингийн Ардын Их Хурлын Ордонд БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсад албан ёсны айлчлал хийж буй Тайландын Ерөнхий сайд Петхонгтан Чинаваттай уулзжээ.
Ши Жиньпин энэ үеэр онцлохдоо, "Хятад Тайланд хасаг зууны турш харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцаж, харилцан итгэлцэж, бие биедээ тусалж ирсэн бөгөөд бие биенийхээ үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг тууштай хамгаалсаар ирсэн. Энэ онд хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд “Хятад, Тайландын нөхөрлөлийн алтан тавин жил” болж өнгөрч байна. Иймд хоёр тал хамтдаа Хятад Тайландын хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахыг ахиулж, хоёр орны иргэдэд илүү их үр өгөөжөө өгч, улмаар бүс нутаг жич дэлхийн нийтэд эерэг хүчин сэлбэх болно. Хятад улс Тайландтай хөгжлийн стратегиэ уялдуулж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжүүлэн, Хятад,Тайландын төмөр зам зэрэг мега төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэн, Хятад, Лаос, Тайландын уялдаатай хөгжлийг ахиулах гэсэн зураглалыг бодитоор биелүүлэхийг хүсэж байна. Дижитал эдийн засаг, шинэ эрчим хүчний автомашин зэрэг шинэ тулгар хөгжиж буй салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, илүү тогтвортой шууд шулуун аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгох ёстой гэжээ. Мөн Тайландын тал онлайн мөрийтэй тоглоом, цахим залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хүчтэй арга хэмжээ авсныг Хятад улс сайшааж байна. Хгэжээ.
Петхонгтан Чинават хэлэхдээ, “Хятад Тайландын нөхөрлөлийн алтан тавин жил” -ийн ойг тохиолдуулан Хятад Улсад айлчилж буйдаа баяртай байна. Тайландын тал "Нэг Хятад" зарчмыг тууштай баримталсаар ирсэн. Хятад Улстай дээд давхаргын харилцаа холбоогоо бэхжүүлэн, дэд бүтцээр нягт холболдож, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Мөн хүмүүнлэгийн солилцоо, хоёр орны иргэд хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэн, хамтдаа энх тайванд хүрсэн, цэцэглэн хөгжсөн дараачийн 50 жилийг эхлүүлэхэд бэлэн байна. Олон улсын үйл хэрэг дунд Хятад улс том гүрний үүрэг хариуцлагаа гүйцэтгэсээр ирсэн бөгөөд хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалсаар ирсэн. Тайландын тал Хятадтай зохицуулалт, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, дэлхийн сорилтын эсрэг хамтдаа арга хэмжээ авахад бэлэн байна" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0