sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 5 /Washington Post/. Генийг нь хувирган өөрчилсөн гахайн бөөрийг хүнд шилжүүлэн суулгах туршилтын мэс засал хийх зөвшөөрлийг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын албанаас биотехнологийн хоёр компанид олгожээ.

Уг туршилтын мэс заслыг “United Therapeutics”, “eGenesis” компаниуд хийнэ. “United Therapeutics” компанийн цахим хуудсанд мэдээлснээр, бөөрний архаг дутагдал нь эцсийн шатандаа хүрсэн зургаан өвчтөн туршилтад оролцох бөгөөд цаашдаа өвчтөнүүдийн тоог 50 болгож нэмэгдүүлэх юм. Шилжүүлэн суулгах эхний мэс заслыг оны дундуур хийх ажээ.  




Харин “eGenesis” компани туршилтынхаа хүрээнд гурван өвчтөнд гахайн бөөр шилжүүлэн суулгана. 



Америкийн эмч нар генийг нь хувирган өөрчилсөн гахайн бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн тухай “Associated Press” урьд нь мэдээлжээ. Уг эмэгтэйд мэс засал хийснээс 60 гаруй хоног өнгөрч байгаа бөгөөд бие нь сайн байна. АНУ-д гахайн эрхтэн шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг өмнө нь дөрвөн хүнд хийжээ. Тодруулбал хоёр өвчтөнд зүрх, хоёр хүнд бөөр шилжүүлэн суулгасан байна. Гэхдээ тэд хоёр сарын дараа нас баржээ.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг