sonin.mn

АНУ саяхан фентанилын асуудалтай холбоотойгоор АНУ-д экспортолж буй Хятадын бүтээгдэхүүнд гаалийн татвараа 10%-иар нэмэхээ мэдэгдээд буй. Үүний цаана ямар асуудал байна вэ? Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Фентанил ба худалдааны тарифын хооронд ямар "логик хамаарал" байдаг вэ? Дэлхий энэ утгагүй асуудлыг шийдэж чадахгүй. 


Үнэндээ Хятад, Америкийн харилцааг нарийн анхаарч, судалдаг хүмүүс фентанил нь сүүлийн жилүүдэд АНУ-ын шуугиан дэгдээсэн чухал сэдэв байдгийг олж мэдэх болно. Америкийн зарим улс төрчид фентанилыг буруугаар ашиглах асуудалд Хятадыг буруутгасаар байна. Тэд "БНХАУ-аас ирсэн фентанил прекурсоруудыг Мексикээр дамжуулан эм болгон боловсруулж, АНУ-д импортолдог" гэж гүтгэж, үүнийгээ Хятадын байгууллага, компани, иргэдэд хориг арга хэмжээ авах шалтаг болгон ашиглаж, дотоодын болон олон улсын олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлж байна.


Олон улсын хар тамхины хяналтын зөвлөлийн статистик мэдээллээс харахад АНУ нь фентанил эмийн дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, хэрэглэгч бөгөөд дэлхийн нийт хүн амын 5% нь дэлхийн опиоидуудын 80% -ийг хэрэглэдэг. АНУ-ын Мансууруулах бодистой тэмцэх албаны мэдээллээс харахад фентанил хэтрүүлэн хэрэглэх нь 18-45 насны америкчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, "АНУ-ын өмнө тулгарч байсан хар тамхины хамгийн аюултай сүрдүүлэлт" болж байгааг харуулж байна.


2024 онд Хятад, Америк мансууруулах бодистой тэмцэх хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулсны дараа Хятад, Америкийн хар тамхины эсрэг хамтын ажиллагааг "харилцан хүндэтгэж, санал зөрөлдөөнөө зохицуулах, харилцан ашигтай хамтын ажиллагаа"-ны үндсэн дээр хамтаар ахиулж, дэлхийн хар тамхины асуудлыг хамтдаа зохицуулахыг Хятад улс идэвхтэй ахиулсаар ирсэн. Америкийн тал харин Хятадын сайн санааг эрхэмлэн дээдэлж, Хятад, Америкийн хар тамхины эсрэг хамтын ажиллагааны хэвийн эерэг байдлыг хадгалах ёстой.


Фентанилын "хор" -ыг арилгахын тулд бид харагдаж буй болон нуугдаж буй байдлыг уг үндсээр засах ёстой. Дэлхий дээрх фентанилын асуудал хамгийн их тулгардаг улсын хувьд АНУ өөрөөсөө шалтгааныг олж, хүчин чармайлт гаргах шаардлагатай хэвээр байна. Тэд дотооддоо институцийн цоорхойг нөхөж, үндэсний засаглалыг гаднаас үр дүнтэй сайжруулж, бусад улс орнуудыг дарамтлахын тулд тариф ашиглахын оронд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, химийн хяналтыг сайжруулж, хууль бус худалдааны сүлжээг таслах ёстой. Фентанилыг урвуулан ашиглах асуудлыг татвар ногдуулахтай холбох нь энэ асуудлыг шийдвэрлэх үйл явцыг улам хүндрүүлж, улс орныг улам бүр "хордуулах" эрсдэлд хүргэж болзошгүй. " гэсэн байна.


Г.Бямба