sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 5 /BBC/. АНУ-ын Шуудангийн алба /USPS/ эх газрын Хятад болон Хонгконгоос илгээмж авахаа түр зогсоожээ.  Энэхүү шийдвэрт захидал хамаарахгүй гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна.


Мөн илгээмж хүлээн авахыг түр зогсоох хугацаа “дахин мэдэгдэл гаргах хүртэл” үргэлжилнэ гэдгийг мэдэгдсэн боловч уг шийдвэрийн талаар ямар нэгэн тайлбар хийсэнгүй. USPS алба энэ талаар тодруулах гэсэн BBC News-ийн хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна. 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадаас Америк руу экспортолж буй бүх бараанд 10 хувийн нэмэлт татвар ногдуулсны дараа ийм шийдвэр гарч байна. Мөн Д.Трампын зарлигийн дагуу 800 ам.доллар ба түүнээс доош үнэтэй барааг татвар төлөхгүйгээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байсныг хүчингүй болгосон юм. “Shein”, “Temu” зэрэг Хятадын цахим худалдааны томоохон компаниуд Америкийн сая сая хэрэглэгчид хүрч үйлчлэх болсон тул “de minimis” гэж нэрлэгддэг татварын шалгалт сүүлийн жилүүдэд улам чангарчээ. Дээр дурдсан хөнгөлөлтийг ашиглан илгээмж илгээх нь ихээхэн нэмэгдэж байгаа тул шалгалт хийхэд улам хүндрэлтэй болж байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг