
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 5 /ABC/. Хууль бус цагаачдыг тээвэрлэсэн эхний онгоц АНУ-аас Гуантанамогийн бааз руу ниссэн тухай "ABC" суваг АНУ-ын Зэвсэгт хүчний Тээврийн цэргийн командлалын албан тушаалтны мэдэгдлийг эш татан мэдээлжээ.
Америкийн 300 гаруй цэрэг болон тэнгисийн явган цэргүүд хууль бус цагаачдыг түр саатуулах байруудыг Гуантанамогийн цэргийн баазад барьж байгаа тухай хэвлэлүүд өмнө нь мэдээлсэн юм.
"ABC" сувгаар мэдээлснээр, цагаачдыг Гуантанамогийн баазад хүргэх эхний онгоц хөөрсөн бөгөөд орон нутгийн цагаар мягмар гаргийн орой газардана. C-17 онгоц Техас муж улсын Эль-Пасо хотоос ниссэн бөгөөд чанга дэглэмтэй шоронд цөөн тооны цагаачийг хүргэж байгаа бололтой.
Уг онгоцоор Венесуэлийн "Трен де Арагуа" гэмт бүлэглэлийн 10 гишүүнийг хүргэж байгаа гэж тус сувгийн эх сурвалж хэлжээ. Тэднийг Гуантанамогийн шоронгийн хоригдлуудтай хамт байлгахгүй бөгөөд Цагаачлал, гаалийн албаны (ICE) ажилтнууд харгалзах аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп онц аюултай цагаач гэмт хэрэгтнүүдийг хорихын тулд Гуантанамогийн баазад 30 мянган хүний багтаамжтай байр барихыг Пентагон болон Дотоод аюулгүй байдлын яаманд үүрэг болгосон зарлигт гарын үсэг зурсан юм.
Кубын Гуантанамо арал дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн баазын тусгай шоронг 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа нээж байсан бөгөөд нийт 800 орчим хүн хоригдож байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Гуантанамо дахь тусгай шоронг хаах тухай зарлигийг 10 гаруй жилийн өмнө гаргасан боловч шоронг татан буулгах зардлыг санхүүжүүлэхээс Конгресс татгалзсан тул түүний зарлиг хэрэгжээгүй юм. Харин Д.Трамп Ерөнхийлөгч болсныхоо дараа уг зарлигийг хүчингүй болгожээ. Өмнөх Ж.Байдены засаг захиргаа шоронг хаахаар төлөвлөж байв. Одоо уг шоронд 15 хүн хоригдож байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд глобалчлал цагаачлалыг эсэргүүцдэг Трамп ялсан бол, энэ сарын 23-ны Бундестагийн сонгуулиар глобалчлал цагаачлалыг эсэргүүцдэг Германы төлөөх Алтернатив нам олонхийн суудал авч Германы канцлераар Алис Вайдел ялах болно. Даяарчлал цагаачлалыг дэмжиж Герман улсыг Германы эдийн засгийг Германы аж үйлдвэрлэлийг Германы ард түмнийг уландаа гишгэдэг дүр эсгэсэн ардчилагчид навс ялагдах болно.
Өмнөхөө хичээ хөө!!! Наад Оросын сурталаа өөрөө бод АЦаа!!! Наад том улсууд чинь чамтай чамгүй хөгжөөд л явна!!!
Байдены засгийн үед америкийн өмнөд хилээр латин америкийн олон зуун мянган цагаачид гэмт бүлэглэл чөлөөтэй орж ирж АНУ-д орогнож хар тамхины худалдаа наймаа хийж олон мянган америкчуудыг хар тамхинд донтуулсан. Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа тэдгээр хууль бус цагаачид гэмт бүлэглэлүүдийг олж илрүүлээд америкаас албадан гаргаж байна. Трамп мундаг байна.
za za PR