sonin.mn

2-р сарын 1-нд АНУ-ын Засгийн Газар фентанилын асуудлыг үндэслэл болгож, АНУ-д экспортолж буй Хятадын бүтээгдэхүүнд оноох гаалийн татварыг 10%-иар нэмэгдүүлэхээ зарлав. Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Энэхүү буруу үйлдэл нь ДХБ-ын дүрмийг зөрчиж, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны хэвийн хамтын ажиллагааг тасалдуулж, АНУ-ын эдийн засагт илүү сөрөг нөлөө үзүүлэх болно. Өмнөх худалдааны дайнаас сургамж авч үзвэл энэ нь үнэндээ Америкийн ард түмэнд "хэрэглээний татвар" ногдуулах өөр нэг үе шат гэж зарим шинжээч онцолжээ. Одоогийн байдлаар Хятад Улс ДХБ-д зарга мэдүүлж, хууль ёсны эрх ашиг, ашиг сонирхлоо хамгаалахын тулд шаардлагатай хариу арга хэмжээ авна гэдгээ тодорхой илэрхийлээд байна. 


АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Хятадаас импортолж буй загас, ургамлын тос болон өөх тос, хүнсний ногоо (ялангуяа эрдэнэ шиш), жимс жимсгэнэ, самар, саван, тосолгооны материал, цай, халуун ногоо зэрэгт татвар нэмж оруулахаар төлөвлөж байна.


Түүнчлэн, Хятад улс өргөн хэрэглээний цахилгаан бараа, гутал, тоглоомын экспортод ихээхэн давуу талтай учраас эдгээр бүтээгдэхүүнд татвар ногдуулах нь Америкийн ард түмний амьдралд ч нөлөөлнө. Үндэсний жижиглэнгийн худалдааны холбооны тооцоолсноор энэхүү татвар нь зөвхөн гэр ахуйн цахилгаан хэрэгсэлд 6.4-10.9 тэрбум ам.долларын зардал гаргах магадлалтай юм. 


Дэлхий дахины өнцгөөс харвал АНУ дангаараа татвар ногдуулсан нь бусад худалдааны гишүүн орнуудын дургүйцлийг хүргэж, тэр ч бүү хэл сөрөг довтолгоонд өртөж байна. Одоогоор АНУ-аас мөн татвар ногдуулсан Канад улс 155 тэрбум канад долларын үнэ бүхий Америкийн бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулна гэдгээ мэдэгдээд байгаа бол Мексик ч хариу арга хэмжээ авч, Америкийн бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулна гэж мэдэгджээ. Хэрэв бид хариу арга хэмжээ авах сөрөг эргэлтэд орвол энэ нь дэлхийн худалдааны дайн дэгдэж, дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд нөлөөлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулж болзошгүй гэж олон улсын хамтын нийгэмлэг ерөнхийдөө болгоомжилж байна. Хэрэв АНУ 10 хувийн татвар ногдуулах арга хэмжээ авч, худалдааны түншүүд нь тарифын хариу арга хэмжээ авбал 2025 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 0.3 пунктээр буурч магадгүй гэдгийг Дэлхийн Банк нэгдүгээр сарын дундуур анхааруулсан. 


Худалдааны дайн, тарифын дайнд ялагч байхгүй, дотоод асуудлыг гаднаас нь авч үзэж, буруутгах нь Америкийн асуудлыг шийдэж чадахгүй. АНУ өөрийн фентанил болон бусад асуудлыг бодитой, оновчтойгоор харж, шийдвэрлэж, бусад улс орнуудыг татвараар сүрдүүлэх шалтаг болгон ашиглахгүй гэдэгт бид найдаж байна. Америк эдийн засгийн үндсэн хууль тогтоомж, эрүүл саруул ухаанаа дагаж, дангаараа татвар ногдуулах буруу жишгийг цуцалж, Хятад Америкийн харилцааг хариуцлагатай зохицуулж, хоёр орны ард түмэн болон дэлхийн ард түмэнд нааштай хувь нэмэр оруулах ёстой. Хятад Америк эв найртай байх нь хоёр талдаа ашигтай, сөргөлдвөөс хэх хэн нь хохирох болно гэдэг түүхэн туршлага баримтаар нотлогдох болно." гэжээ.


Г.Бямба