Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн нэгдүгээр шугамын тендерийг хавар зарлаж, зун барилга угсралтын ажлыг эхлүүлэх бөгөөд нэгдүгээр шугамын ажлыг нийслэлийн хөрөнгөөр барих юм. Улаанбаатар трамвай төслийн эхний буюу нэгдүгээр шугамын эхлэл цэг дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар очиж ажиллалаа.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд томоохон мега төслүүдийг хэрэгжүүлж байна.
Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотод нийтийн тээврийн олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Эдгээр ажлын хүрээнд хэрэгжүүлэх трамвай төслийн эхний шугам “Steppe arena”-аас Сүхбаатарын талбай хүртэл үргэлжилнэ. Бид трамвай явах эхлэл цэг дээр ирээд байна. Эндээс авто замын голын ногоон байгууламжийн хэсгээр трамвайг явуулахдаа одоо байгаа авто замын эгнээг хязгаарлахгүйгээр шугамыг барих зорилт дэвшүүлж байгаа. Эхний шугамын олон улсын нээлттэй тендерийг ТЭЗҮ боловсруулж дууссаны дараа яаравчлан зарлана. Хоёрдугаар шугамын хөрөнгө оруулалтыг нэн хөнгөлөлттэй зээлээр явуулахаар төлөвлөсөн. Хоёрдугаар шугамын ТЭЗҮ боловсруулах ажлыг нийслэлийн Зураг төслийн хүрээлэн гүйцэтгэж байгаа бол газар чөлөөлөлтийг хавар эхлүүлнэ. Трамвайн төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэл мөн чухал байна” хэмээн онцоллоо.
Трамвай нь авто замтай давхцахгүй. Зөвхөн гэрлэн дохиотой уулзвар дээр авто замын сүлжээтэй огтлолцдог. Нийслэлийн зүгээс Архивын ерөнхий газраас урагш 90 га талбайг трамвайн депогийн зориулалтаар бэлтгээд байгаа юм. Трамвай нь метроны төслөөс эдийн засгийн хувьд 10 дахин бага өртөгтэй, хоёр дахин бага цаг хугацааг зарцуулж, харьцангуй богино хугацаанд баригддаг. Эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй. Нэг удаад 150-300 хүнийг тээвэрлэх боломжтой. Яармагаас Сүхбаатарын талбай хүртэл трамвайгаар явахад 20-30 минутад хүрнэ гэж тооцоолсон. Ингэснээр замын хөдөлгөөний дундаж хурдыг 25.7 хувиар нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатар метро төслийн тендерийн үйл явц хуулийн хүрээнд үргэлжилж байгаа бөгөөд нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтын хугацаа энэ сарын 28-ны өдөр дуусна. Хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг гуравдугаар сард зарлахаар төлөвлөж буйг хэллээ. Мөн түгжрэлийг бууруулах хүрээнд олон түвшний уулзвар, замуудыг төлөвлөсний эхлэл болгож, Туулын хурдны зам буюу Улаанбаатар хотын анхны expressway төслийн тендерийг олон улсад нээлттэй зарлаад байна.
Сэтгэгдэл12
Трамбайны зам авто замтай давхцахгүй яаж явах болж байнаа?
нянбаатар PZDA
HAVE YOU LOST YOUR BITCOIN OR FUNDS TO ANY ONLINE SCAM? QUICKLY CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT I'd like to express my sincere gratitude to the woman who commented on how she used THE HACK ANGELS RECOVERY EXPERT to recover her bitcoin and return it to her wallet. Coincidentally, I experienced a similar issue and, after losing a total of $1.157 million on a cryptocurrency investment platform, I had been reporting to the Authorities tirelessly for a longtime without getting assistance before I finally got in touch with THE HACK ANGELS RECOVERY EXPERT. Today, I can attest to their authenticity because, as I type this, I have my lost bitcoin back in my wallet and am in tears of joy. Have you ever been a victim of a scam? I implore you to Contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT. A Certified hacker and Lost Crypto Recovery Expert. Thank God that I found THE HACK ANGELS RECOVERY EXPERT who gave me a remedy that only took 24 hours and I'm grateful for their job well done. I recommen
Дэмийдээ, хайран мөнгө
Энэ тэнэг өөрөө трамвайнд сууж үзсэн үү. Замын голоор явдаг, хүн буулгаж суулгахад хөдөлгөөн зогсдог, тийм өргөн зам манайд хаа бна.
Нэг юмаа хийгээд дуусгаач. Метро, трамвай, хурдны зам, дүүжин тээвэр...удахгүй ахиад нэг юм балайраад эхэлнэ
Энэ хүн нөгөө метрогоо болиод трамвай руу орох нь ээ, тосоор гоож гэж
Энэ хүн нөгөө метрогоо болиод трамвай руу орох нь ээ, тосоор гоож гэж
Одоо бгаа ганц Төмөр замаараа олигтойхон давчихаж чадахгүй байж...
Балай пизда.
эргүү мулгуу, зөрүүд новш юм аа, 19-р зууны үеийн дуу чимээ ихтэй, замын голоор явдаг, замын голд хүнээ буулгадаг ийм хоцрогдсон юмаар ацаа хийдгийн?
Нөгөө метро хаачив аа