Хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн үйлчилгээний менежментийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо. Өөрөөр хэлбэл, хог хаягдал тээвэрлэх ажлыг авто замын хөдөлгөөний ачаалалтай уялдуулан шөнийн цагийн хуваарьт шилжүүлээд байна.
УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Түгжрэл ихтэй өдрийн цагаар бус шөнийн цагаар хогийг ачиж тээвэрлэх нь зүйтэй гэж захирамж гарсан бөгөөд энэ дагуу чиглэл өгч ажиллаж байна. Хог хаягдлын менежментийг сайжруулахын тулд ангилан ялгаж, дахивар хаях хогийн савуудыг байршуулж, хог хаягдлыг зориулалтын машин, техникээр татах ажлуудыг нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Хог хаях соёлд иргэдийн оролцоо маш чухал. Машины цонхоор тамхины иш, бусад хог хаягдлыг хаяхгүй байх, зөвшөөрөлгүй газар хог хаяхгүй байх зэрэгт нэгдэж зөрчил гаргаж буй иргэнийг хороо, дүүрэгтээ мэдэгдэж хариуцлагатай хандах хэрэгтэй.
Иймд, олон нийтийн газар ил задгай хог хаяхгүй байхыг уриалж байна” гэв. Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийг хогийг ялгаж хаях дадалд багаас нь сургах, зориулалтын саванд хог хаяж хэвшүүлэх тал дээр сургалт, зохион байгуулалтын ажлуудыг хийж байгааг мөн онцоллоо.
Сэтгэгдэл2
HAVE YOU LOST YOUR BITCOIN OR FUNDS TO ANY ONLINE SCAM? QUICKLY CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT I'd like to express my sincere gratitude to the woman who commented on how she used THE HACK ANGELS RECOVERY EXPERT to recover her bitcoin and return it to her wallet. Coincidentally, I experienced a similar issue and, after losing a total of $1.157 million on a cryptocurrency investment platform, I had been reporting to the Authorities tirelessly for a longtime without getting assistance before I finally got in touch with THE HACK ANGELS RECOVERY EXPERT. Today, I can attest to their authenticity because, as I type this, I have my lost bitcoin back in my wallet and am in tears of joy. Have you ever been a victim of a scam? I implore you to Contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT. A Certified hacker and Lost Crypto Recovery Expert. Thank God that I found THE HACK ANGELS RECOVERY EXPERT who gave me a remedy that only took 24 hours and I'm grateful for their job well done. I recommen
хогноос гадна хаа дайралдсан газраа нохой шиг шээдэг, баадаг хүмүүстэй тэмцэх хэрэгтэй байнаа