sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2025 оны хоёрдугаар сарын 3 /AP/. АНУ-ын засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагийг (DOGE) тэргүүлж буй Илон Маск Олон улсын хөгжлийн агентлагийг (USAID) татан буулгаж байгаа тухай мэдэгджээ. 

"Бид USAID-ыг татан буулгах шатандаа явж байна" гэж тэрбээр олон нийтийн X сүлжээгээр мэдэгдээд, USAID-ыг шинэчлэх боломжгүй. Энэ бол зүгээр л нэг өттэй алим биш, бөөн өт... нэгэнт алим байхгүй тул бүх зүйлээс салах хэрэгтэй" гэж хэлсэн байна. 




Өмнө нь И.Маск USAID-ыг биологийн зэвсэг зохион бүтээх ажлыг санхүүжүүлсэн гэж буруутгасан юм.




USAID-ын аюулгүй байдлын албаны хоёр дарга DOGE-тэй маргаан үүсгэсний улмаас захиргааны чөлөө авсан гэж Ассошиэйтед Пресс агентлаг эх сурвалжийг эш татан өмнө нь мэдээлжээ. Тодруулбал, И.Маскийн тэргүүлж буй агентлагт нууцын зэрэглэлтэй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. 

Нэгдүгээр сарын сүүлчээр NBC News сувгаар мэдээлснээр, USAID-ын 50 гаруй ажилтныг дараагийн мэдэгдлийг хүргүүлэх хүртэл цалинтай амраасан байна. Шалгалтаар тус агентлаг Ерөнхийлөгчийн зарлигийг биелүүлэлгүйгээр хэд хэдэн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсоны дараа ийм шийдвэр гаргасан гэж тухайн үед тус агентлагийг тэргүүлж байсан Жейсон Грей мэдэгдэж байв.



Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг