Хоёрдугаар сарын 7-ны нээлтийн өдөр ойртох тусам Харбины Азийн өвлийн наадмын бэлтгэл ажлууд чухал үе рүүгээ орж байна. Өчигдөр БНХАУ-ын Харбины Тайпин олон улсын нисэх онгоцны буудал Азийн өвлийн наадамд оролцохоор ирсэн тамирчдаа хүлээн авчээ. Харбины Тайпин олон улсын нисэх онгоцны буудал нь энэ удаагийн Азийн өвлийн наадмын албан ёсны нэвтрэх боомт гэнэ. Уралдаан тэмцээний үеэр гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийхийг баталгаажуулахын тулд Харбин хот хилээр нэвтрэх оргил үед 12 энгийн болон 8 шуурхай коридор нээжээ. Үүнээс Азийн өвлийн наадамд зориулсан дөрвөн тусгай коридор багтаж байгаа ба хилээр орж ирж буй хүмүүсийг гаалиар түргэн шуурхай, эмх цэгцтэй нэвтрүүлэх боломжийг бүрдүүлсэн гэнэ. Энэ удаагийн Азийн өвлийн наадам нь Азийн мөс, цасны тамирчдын уралдах индэр төдийгүй Азийн орнуудын спортын солилцоо, соёлын интеграцчиллыг дэмжих чухал боломж гэнэ.
Г.Бямба
Сэтгэгдэл0