
Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 4 жилийнхээ (1075 өдөр шөнө) босгыг давахад гурван 7 хоног үлдлээ. Энэ тэмдэглэлт явдлыг угтуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, dialog.ua сайт, америкийн Foreign Policy сэтгүүл, британийн Reuters агентлагийн мэдээлэл, оросын блогерын “Энергия на шару” жиргээ, оросын шинжээч Анатолий Несмияны бичсэнээс орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
“Энергия на шару”-д шинэ мэдээлэл тавигджээ. Гурван жилийн дайных нь үр дүн гэнэ. ОХУ нь энэ дайндаа 300 000 цэргийн албан хаагчаа алуулсан, цаана нь 700 000 нь хүнд шархадсан, үүрдийн эрэмдэг болсон. Алагдсан 300 000 цэрэг. Орел хотод 300 000 хүн оршин суудаг. Өөрөөр хэлбэл Путин Оросын дундаж нэг хотыг тэр чигт устгуулсан дүр зураг харагдаж байна гэжээ. Оросын ялалт, чөлөөлөлт гэдгийг “Энергия на шару”-д дүрслэхдээ “Часов Яр” хотоор жишээлжээ. 2025 оны эхний байдлаар энэ хотыг оросууд “чөлөөлсөн” гээд байгаагаар бол гэж бичээд 1945 онд америкийн атомын бөмбөгөнд цохигдсон японы Хирошима хотын хар цагаан фотог харуулаад, Часов Яр ба Хирошимагийн хооронд зарчмын ялгаа алга, тэр үедээ Япон нь овоолсон чулуу нурангитай үлдсэн бол одоо яг адил байна, ялгарах юм ерөөсөө алга гэжээ. Оросын дайны тактик нь балгас нуранги болтол нь бөмбөгдөж пуужиндаж их буугаар галлаад хүн амьтан үлдэхгүй болсон хойно нь “чөлөөлсөн” болж сүржигнэн Төрийн далбаагаа хатгадаг хэмээн тэр жиргээнд оросын армиа гутаан бичжээ.
Путины дайнд ердөө хагас жил үлдсэн гэж орос шинжээч Анатолий Несмиян сэрэмжлүүлжээ. Тулгараад ирэх бодит байдалтай фронт дээр Путин эвлэрэхээс аргагүй, учир нь оросын армид амьд хүчний дефицит дээд хэмжээндээ тулна. Орост их бууны махан зуушинд явах асуудал тун ноцтой болж ирж байна.
Москва хотод өдөр бүр сайн дурынхныг мөнгөөр элсүүлдэг нь дунджаар 250 хүн байсан бол 40 болж буурлаа. ОХУ-ын муж бүс нутгуудад ч ийм байна. Орос нь Украины фронт дээр асар их хохирол амссаар байна, иймээс амьд хүчний дефицит гэж нэрлэхээс өөр арга алга.
Фронт руу бууны сумны өөдөөс давшуулах цэрэг элсүүлээд, 5-6 дахин нэмээд ч үр дүн алга. Удахгүй тэдэндээ бэлэн мөнгө өгч чадахгүйд хүрнэ. Диктатор Путин маш хурц хямралын босгон дээр ирсэн байна, энэ хагас жилд, тун удахгүй шинэ элсүүлэлт хямрал дагуулна, фронтод очиж амиа золих хүн ч олдохоо болино, эсвэл энэ байдалтай эвлэрэх, эсвэл хүчээр цэрэг татлага явуулах хоёр л сонголт байна, энэ байдлаараа бол Путиныг шинэ холбоотон Ким Чен Ун орхиж, цэргээ дайнаас татаж гаргана. Хойд Солонгосын тусламжийн хоногийн тоо гүйцэхэд хоёр сар л үлджээ хэмээн оросын шинжээч анхааруулан бичжээ.
Орос ийнхүү энерцээрээ байлдаад болж байна. Гэхдээ Курскээ бүр мартсан. Украинтай л энерцээрээ алалдан буй. Алдар гавьяа дүүрсэн хэрэг. Алж барахгүй их цэрэг, сөнөөж шатааж барахгүй их техник фронтын шугамын дагуу шивээлүүлчихээд тэсээд байна.
Гал зогсоож, дайн түрэмгийллээ зогсоохгүйгээр Украиныг заавал ялна гэдэг дээрээ Путин шийдмэг байгаа бол Д.Трамп Кремлийн зүрхийг үхүүлсэн мэдэгдэл үйлдлүүдээ хийж эхэлжээ. Хэрэв Москва хэлэлцээ хийхийг хүсэхгүй байгаа бол АНУ нь оросын бүх экспортод шинэ тариф, татвар, санкц тавина гэж Трамп зарлав. Мэдээж Орос ба Америкийн шууд худалдаа харьцангуй бага, гэхдээ Кремлийн хувьд гол аюул нь эрчим хүчний салбар руу тавих шинэ олон санкц (19 дэх), үнэхээр тэгвэл оросын эрчим хүчний экспортыг боймлоно.
Foreign Policy сэтгүүлд бичсэнээр, энэ нэгдүгээр сараас эхлүүлсэн нефтийн хориг хэрэгжих аваас Орост том аюул нүүрлэнэ. Энэ нь оросын нефтийг гадаад руу зөөвөрлөсөн сүүдрийн 180 танкерыг онилно. Дараагийн хоёр дахь шатны санкц нь Хятад, Энэтхэгийн банк, нефть боловсруулах завод, боомтууд руу чиглэнэ.
Учир нь Хятад, Энэтхэг хоёр л Оросын нефтийг тогтоосон хязгаарлалтаас дээгүүр үнээр худалдан авч, Орост дэмжлэг үзүүлж ирсэн. Хоёр дахь шатны хоригоос ямар үр дүн гарах вэ гэвэл оросын экспорт эрс багасна, нефтиэс орж ирдэг орлого унана. Мөн оросын сүүдрийн флотын эсрэг хориг өргөжнө. Одоо Европын Холбоо оросын 70 хөлөг онгоц-танкерын эсрэг тавих нэмэлт хоригийн пакетыг дахин хэлэлцэж байна. Ингэснээр оросын томхон компаниудын активыг царцаана. Трампыг Цагаан ордонд ирэхийн өмнөхөн АНУ-д оросын “Газпром нефть”, “Сургутнефтегаз”-ын эсрэг томхон хориг тавьсан, гэхдээ “Роснефть”, “Лукойл”, “Газпром”, “Новатэк”-ийг хөндөөгүй орхисон бол одоо Трампын шийдвэрээр хөндөхөөр болж байна. Тэдний мөнгөн орлого, худалдааг боймлох нь Оросын нефть, хийн худалдааг үндсэн нь бусниулна.
Харин Украин ийм нөхцөлд юу хийж чадах вэ? АНУ, Европын Холбооны зүгээс нефтийн үнийг хөөргөчихгүй байхыг хүсэх бол Украин харин ч илүү радикал аргаар тэмцэж байна. Украины дронууд Оросын нефть боловсруулах заводуудад (НПЗ) дараалсан цохилт өгсөөр байгаагаас болж Оросын нефтийн экспорт 2024 онд 20%-иар унасан. Мэдээж тэгж цохихдоо үйлдвэрүүдийг бүрэн устгаагүй, нефть олборлож боловсруулах ажиллагаа нь саатаж, тэгснээрээ Кремлийн төсөвт том хохирол учруулж чадаж байна. Ингэснээр барууныхны тавих санкцанд харин ч тус дэм болсон.
Орост ашигтай экспортын тэр эх сурвалжийг нь хөндөж, одоо Путин Трампын занганд орж ирэхийн босгон дээр иржээ. Одоо Орос нь санкцын дайны түүхэнд хамгийн том бэрхшээлтэйгээ тулгарна. Хятадын дэмжлэг ч асуултын тэмдэг дор байна.
Оросын төлөө Хятад нь өөрийн эрх ашгаа сул хохироох хүсэлгүй. Оросын нефть-хийн насос эдийн засгаа олон жил тэжээж тэтгэж ирсэн бол одоо алдагдлын замд ороход ойртлоо. Санкцын дарамт ихэдвэл Кремль нь хүндхэн сонголтын өмнө очно. Хэлэлцээ хийх арга зам сүвэгчилэх үү, эсвэл эдийн засгийн сүйрэл рүүгээ явах уу? Foreign Policy сэтгүүлийн энэ мэдээлэлтэй хослон Reuters Оросын элийн засгийг хөндөн бичжээ. Оросын эдийн засгийн ихэнхи нь тэр чигтээ нефтийн экспортоос шалтгаалдаг бол тэр нь шинэ асуудалтай тулгарлаа. Хамгийн том худалдан авагч Хятад, Энэтхэг нь АНУ-ын тавих санкцанд өртөх аюулын дор худалдан авалтаа зогсоолоо. Тэгснээрээ Оросын нефтийн салбарт хүндхэн цохилт өглөө, харин түүнийгээ Кремль яагаад ч зохицуулах аргагүй байна.
Оросын эсрэг хориг Вашингтоноос нэгдүгээр сарын 10-нд тавьсан. Ингэснээр Ази дахь оросын нефтийн нийлүүлэлт стагнацад орсон. Хоригт орсон танкерууд Оросын нефтийн экспортын 42%-ийг гүйцэлдүүлж байсан ба өмнө нь Хятадад оросын ESPO нефть өндөр эрэлттэй байсан бол одоо болилоо.
Энэтхэгт “Bharat Petroleum” компани Оросын нефтийн нийлүүлэлтээс энэ гуравдугаар сар гэхэд хагацана. Хятадын Шаньдун дахь боловсруулах үйлдвэр хоногтоо 400 000 баррелийг, Энэтхэгт хоногтоо 450 000 баррелийг боловсруулж шатахуун, эрчим хүчний түлш үйлдвэрлэж байсан нь үндсэндээ багассаар, сүүлдээ оросоос оруулдаг импорт байхгүй болж, харин Ойрхи Дорнод, Африк, бүр АНУ-тай нефтийн худалдаагаа өргөжүүлнэ. Орос нь түүхэндээ хамгийн том ноцтой хоригт орох гэж байгаа нь энэ бөгөөд дайныг нь санхүүжүүлдэг стратегийн худалдан авагчдаасаа салахад тун ойрхон байна гэжээ.
Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл46
КГБГИЙН ГООЖУУР,,,,мөрөөрөө амиа хорлож үхэхгүй,,,бүррр,,,,орос орныг булшиндаа чирээд орох нь ч орчихлоолдоо,,,,дууслаадаа,,,,,оросын фашизм,,,,,
Хөгшин төгцөг мөд үхэхгүй гэж ламын төлгөнд буусан гэж 7 буудлын Должин эмээ хэллээ
Америк цаана чинь худалдааны дайн хийгээд фашист НАТО задрах сөнөх дээрээ тулж байхад наад нацист алиалагч Зеля, Курскд хаягдсан хэдэн нацист Хохол, НАТО фашист гахайнууд одоо хэнд ч сонин биш болсоон хөлсний хямдхан бичээч Номиндариа, ккк.
Чам шиг малнууд л удахгүй амиа хорлох хэрэг гарна даа. Орос ялахаар яана даа.
Гях,,,гяхх,,,гяхх,,,чиний бөгспутин хэзээ хэнийг ялна гэж шаажийнээ,,,гях,,,гяхх,,,гяхх,,, чиний бөгспутин савсага трампын амыг хараад,,,,бункертээ хэвтэж байнаа,,,,дебыль ээ,,,,
Путин дээрэнгүй, бүдүүлэг, хоцрогдсон Оросыг түм бум болгон бутлах Бурханы даалгавраа биелүүлэх ёстой. Тэр Бурханаас сонгогдож, Дэлхийг бузар Оросоос салгах даалгавартай...
Ядуу манайд л сайн биз! Оросоос хямд бензин авна биз дээ.
Бодитой юм орчуул энэ дайн дуусахад Украйн дуусна ногоон ч дуусна харин Орос хэцүү байдалтай ч үлдэнэ
Гях,,,,гяхх,,,гяхх,,,,юун дайн вэ,,,””цэргийн тусгай ажилгаа””” юм бишүү,,,би андуураад байна уу,,,
Украин цэцэглэн хөгжинө..
ЗЕЛИНСКЙИ ДҮҮЖЛҮҮЛЭХЭД ХҮРЧ БАЙГАА УЧРААС УКРАЙНЫГ ДУУСГАЖ АМЬД ГАРАХААР ТӨСӨӨЛЖ БАЙНА ЭНЭ БОЛОМЖГҮЙ
УКРАЙНЫГ БОСГОХ МӨНГӨ ХЭН Ч ӨХГҮЙ РХСЫН ОЛИГАРХУУДЫН ХЭДЭН АРВАН ЗУУ ШАХАМ ТИТАНИК ШИГ ХЭДЭН ДАВХАР ЯХТ УСАН ОНГОЦУУДЫН БАРЬЦААЛСАН МӨЭНӨЭӨӨС ЦААШ ЁВРОПЧУУАЛ МӨНГӨ БАЙХГҮЙ ШВЕДИЙН УКРАЙНД АМЛАЖ БАЙГАА МӨНГӨ ШВЩДИЙНХ БИШЭЭ
Укриан дуусна
Орос сөнөтүгэй, нөхдөө
Жүүдүүдийн мөрөөдөл бүтэхгүй.
Ингэж худлаа зохиол шаахгүй ээ либералууд аа
ОРОС ЯАГААД БАЙНГА УГАГШЛАЭ ХОТ ТОСГОДЫГ ӨДӨР БҮР ЭЗЭЛСЭЭР БАЙНА ВЭ ДЭЛХИЙД ХОСГҮЙ ТЮЛЬФАН МИНОМЁТ - МИН ШИДЭГЧ ХЭДЭН МЕТР БЕТОН ХАНЫГ ЦӨМ ЦОИОД КУРАХОВЫГ ЭЗЭЛЧИХЛЭЭ ОРСЫН ЦЭРЭГ ХЭЭСЭГ ХЭСЭГ ТАСЛАН ГОЛОМТОЛЖ ТОГООНД ОРУУЛЖ БҮСЛЭН ЦОХИСООР ДУУСГАЖ БАЙНА БУДАНОВ СҮЙРЧ БАЙНА ГЭДГЭЭ РАДАД ХЭЛСЭН ШҮҮ ДЭЭ
Эмээ уу,,,,шар хадны Хүндэт оркоо,,,,,,
Нилээд бодитой, үндэслэлтэй дүгнэлтүүд бна
Номиндарь авгай 27 он хүртэл бичих байх ! Тэр үёд нэг сум Путиныг оноод Путин үхэж Орос Укриан хоёр нэг яс салж санаа амрах байх ! тэр болтол бичээд бай бичээд бай !
Украинчууд дахиад 3 жил үзэлцэж чадна..
Юу үнэн энэ үнэн.Хайран орос улс харамсаад барахгүй.20 жилийн дараа орос улс дахин хүчирхэг гүрэн болно гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Ээдээ,,,мэдэхгүйдээ,,,,,кгбгийн гоожуур,,,орос орныг 26 жил засаглаад,,,,одоо,,,, байж байгаа царай нь л энэ шүү дээ,,,чааваас,,,,
Путин оросыг удаан удирдах тусмаа л сайн. Улам сүйрүүлж, улам харанхуй руу чирнэ. Тэгж байгаад үхэхдээ авс руугаа чирээд орно.
Уго Чавос далд орохоосоо өмнө Венусвэлийг яаж самарсан шиг үү?
Украйн улс гэдэг нэр зөвхөн түүхийн хуудсанд үлдэх мөч ойртсоор л байна даа. Трамп яагаад Украйны ерөнхийлөгчийн сонгууль явуулах хэрэгтэй гэж хэлснийг ойлгож байна уу??? Зеленьский гэдэг мансуурагч тусламжийн мөнгийг нь луйвардаад байгааг мэдсэн болоод тэр л дээ. Номиндарь гуай байдал ерөнхийдөө нэг иймэрхүү байхад л хазгай муруй англи хэлнээс хөрвүүлсэн болж бидний тархийг угаах гэж оролдоод нэмэргүй дээ.
Яалаа,,,яалаа,,,гэнэээ,,,,дебыдь ээ,,,,эмээ уудаа,,,,оркоо
энхийг сахиулагч ТРАМП энхийг сахиулагч гэж өөртөө нэр өгсөн энхийг сахиулах төлөвлөгөө гэж залилдаг хар тамхичинтай цагаан аристан дээдсийн зиндааны джентелмен хүн гуа сайхан тэргүүн хагагтайтай хүн фашист зелинскийтэй ярихгүй ээ КУРСК мужид хөгшид хүүхдийг хиаруулан алж овоолж хаяад эмс охидыг хүчиндээд янз бүрийнн хүн харахын аргагүй харгис аргаар т алж устгаад гэдсээ цувуулан мөлхөж явсан хүмүүсийг хүртэл зэрлэгээр тамлан алсан келинскийтэй энх тайвныг сахиулна гэж байхгүй АГУУ ИХ ЖОЛООДОГЧ ПУТИН ХУГАЦААНЬ ДУУССАН ЗОМБИТОЙ ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХГҮЙ ЗӨВЛӨЛТ УКРАЙНЫ ОРСЫН УЛСЫГ ФАШИСТ ДИКТАТУРЫН ХРГААР УДИРДАЖ ОРСЫН ЭСРЭГ БАЙЛДАЖ БАЙГАА УКРАЙН УЛ МӨРГҮЙ АРИЛЖ БАРУУНЫ ОРНУУДТАЙ ШУУД ХАЯА ДЭРЛЭН ХИЛЛЭХ БОЛНО ҮҮНИЙГ ХЭН ГУЙ ЯАЖ Ч ХОРГИЛЖ ДИЛЭХГҮЙ БРИКС ОДОО 40 УЛС БОЛЛОО СИБИРИЙН БАЯЛАГ ДУУСАХ ХАА Ч БАЙСАН ЮМ 2-Р ДАЙНД ХОРИН САЯ ТАВИН САЯ АЛАГДСАН БОЛ ХОЁР Ч САЯ ХҮРГҮЙ
Эмээ уу,,,,бөгспутинд боовоо хөхүүлсэн тэнэг ээ,,,,
Үнэн худал нь мэдэгдэхгүй.мэдээ тавина .гадны мөнгөөр угжигдаж тархи угаадаг хэвлэл.тв.сайтуудад трамп мөнгө өгөхийг хориглочихдоо ашгүй дээ
АНУ-ын ТТГ-ын хамгийн сүүлийн мэдээнд Украин 1 сая, Орос 100-200 мянган цэргээ алджээ гэнэ. Тэгээд хэн нь ялж байна даа!!!
Тэгээд,,,хэзээ киевийг эзлэнэ гэнэ вэн,,,?
kkk, нойтон зүүдээ ярив уу? Москва хотын захирагч хэлэхдээ 700000 тахир дутуу цэргийн албан хаагч, Пүтиний хамаатан БХЯ дэд сайд ам алдаад сураггүй бологсод 50 000, Британы тагнуулын алба амь үрэгдсэн орос цэрэг 200000 гэсэн тоонууд бн даа.
kkk, нойтон зүүдээ ярив уу? Москва хотын захирагч хэлэхдээ 700000 тахир дутуу цэргийн албан хаагч, Пүтиний хамаатан БХЯ дэд сайд ам алдаад сураггүй бологсод 50 000, Британы тагнуулын алба амь үрэгдсэн орос цэрэг 200000 гэсэн тоонууд бн даа.
Энэ нийтлэл гарсаны дараа Украйны дронууд оросын нутагт дахин цохилт өгчээ Украйны хилээс 400 гаруй км Волгоград хотын нефть боловсруулах үйлдвэр 800 км Астрахан хотын дэргэд байрлах газын үйлдвэр дрондуулсан байна Үүнээс газын үйлдвэрүүд анх удаа цохилтонд өртөж эхэлж байна Украйнчууд оросын нефтийн үйлдвэрийг ангуучилж дууссаны дараа газын үйлдвэрийг агнахаар орж ирж байна Энэ мэдээг үгүйсгэдэг оросын фашист оркуудад хэлэхэд Волгоград Астраханд амьдардаг жирийн орос иргэдийн гар утасны бичлэгүүдийг үгүйсгэж чадахгүй
Болж,,,,муу,,,оросын фашистууд,,,,,
За шаа лдаа гужаагийн эрлийзээ
ГАР УТАСНЫ БИЧЛЭГҮҮД ХЭНД ХЭРЭГТЭЙ ЗЕЛИНСКИЙ ДИКТАТУР ХЭРЭГЛЭЭД Ч ДИЙДЭХГҮЙ БАЙН ДЭЭ ПУТИН ЦЭРЭГ ТАТЛАГА ЦЭРГИЙН ДАВШИЛТАНД ДИКТАТУР ХЭРЭГЛЭЭГҮЙ ХЭРЭГЛЭХ ЮМ БОЛ ХҮНИЙ ХҮЧ ТОО ЗЭВСГИЙН ХҮЧЭЭР ХҮЙС ТЭМТЭРНЭ САЙН ДУРААР БУУЖ ӨХИЙГ ХҮСЧ БАЙНА
Одоо наад тархи угаалтаа болио украйны фашистууд арьсаа өвчүүлж бгаа
Хэзээ хаана вэ,,,,багспутины чинь цэргийн тусгай ажилаа 4 дөх жилрүүгээ орлоо,,,,
зелинский гитлер шиг үхэх юм гэнэ үнэн үү
Иймэрхүү гүтгэлгийн шинжтэй мэдээнд итгэдэг монгол хүн байхгүй ээ хятадын эрлийз хурлийзууд шарлийзууд л бөөнөөрөө шаагилдан коммент бичиж бгаа нь харагддаг
Эмээ уу,,,дебыль ээ,,,,
сайн дураар орост цэрэгт явж байна Украйэд сайн дураар байтугай хөөгөөд баривчлаад дайнд явуулах хүн олдохоо болилоо цэргээс хэдэн мянган хүн оргож байна байнга баталь хороо рот бригадаар бууж өгч байна курскад үй олноор энгийн иргэдийг алсан алуурчид баригдаад мэдүүлэг өгч дэлхий нийтээр цаагдлаа сайн дураар бууж өгсөн цэргүүд ил мэдүүлэг өгч байна украйн сүйрч байгаа тул улангасч байна хотоос хөөгдөж гарсан цэргүүд эмэгтэйчүүдийг хүчиндэж найман хүүхнийг буудаж алсан гэж мэдүүллээ ОРСУУД украны хотуудын цэргийн байгууламжуудыг бүрэн устгаж байна тэднийг украйны фашистын ноход гэдгийг дэлхийд ил болголоо
НАТО, Империалист Оросыг дуусгахаар шийджээ...
тархи угаалт чирч ирж орчуулжээ