sonin.mn

Шуналтай, сэрэлтэй, донтогч, ямар ч амьтан байлаа гээд хүний амийг хайрладаг бол бусад нь түүний л асуудал. Харин донгоо хангахын төлөө хүн алахаас буцахгүй бол тэр жинхэнэ адгийн шаар. Түүнийг “иргэний дайн гаргаж чады шүү!” гэж хэлсэн гэхэд итгэж чаддаггүй юм.


Иргэний дайн гэдэг бол ах дүүс нэгнийхээ цусыг урсгахыг хэлдэг. Харин “Оюукаа” маань өлхөөн тэгж чадах юм билээ. Түүний шүдээ зууж байгаад тэгж хэлснийг нь нүдээрээ харсан. Тэгж хэлэхдээ гаргасан харц нь ч мартагдахгүй байна.


Түүний туулж ирсэн амьдрал, парламентын даргын өрөөнд хутга ханцуйлаад орж байсан “зориг”, тооны орон огт мэддэггүй эмгэг, хүний асуултыг гүйцэт ойлгодоггүй согог,

шалтгаангүй худлаа хэлдэг оёг, мөн асар дорд “боловсрол” зэрэг нь түүнийг ах дүүсийнхээ цусыг нүдээ цавчихгүй урсгаж чадна гэдгийг баталдаг. Гэхдээ яагаад? Яагаад түүнийг гэнэт ингэж бичих болов? Энэ бол ердөө өнгөрсөн есдүгээр сард болсон явдлууд. Өнгөрсөн 9-р сард АТГ, ТЕГ-аас Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатар, Херо Б.Баатар гуравт хэрэг нээж, яллагдагчаар татсан. Тэдний хэргийг “зохицуулах” үүрэгтэй байсан С.Амарсайханыг Ерөнхий сайд Н.Учрал чөлөөлж орхисон нь үеэлүүдийг сандаргаж орхив. Есдүгээр сарын дундуур болсон явдал.


С.Амарсайхан буухаасаа өмнө “гялс” хэдэн хурандаа нарыг сольж орхисныг нь Хууль зүйн шинэ сайд Г.Тэмүүлэн буцаагаад байранд нь тавьчихлаа. Үеэлүүд бүр үймэлдэж эхэлсэн нь энэ. Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотолж чадаагүй.


Гэхдээ брэндийн цүнх, нисдэг тэрэг, нохойны стейк, нохойны пиво, бэнтли машин, хятадуудад ямар ч болзоогүй шилжүүлчихсэн 500 тэрбум, тоо томшгүй боржуур, хиймлэр өртөг нь хэд дахин өссөн Сэлбэ дэд төв, 1-р тойрог зам гэх мэт мянга түмэн гэмт хэрэг нь бол нотлогдсон. Нямбаатарын орлогч Т.Даваадалай 16 тэрбумын ТЭЗҮ хийх тендер авсан. Херо Б.Баатар 15 давхрын объектоо иргэн Хишигбаяраас дээрэмдсэн. Ийм хэргүүддээ энэ бүлэглэл хэрэг нээлгэчихээд байгаа юм. Мөн тэднийг шүүх хурал өнөөдөр тохиож байгаа юм. Харин одоо “үхэхдээ үхэр буугаа тавьж” байна.


Зам хааж жагсах олныг оройлогчид хэн байв? “Оросууд яасан нь бидэнд ямар хамаатай юм бэ? Бензин өг” гэж цамнах Тамгагүй төр жүжгийн логотой малгай, цамц бүхий тэнэг яриатай залуу. Ногоон нүдний шилтэй миу миу эгч. АН-ын нэг дарга Энхмөнх гэх мэт. Бусад нь ч дүүрч. АН явж явж Оюун-Эрдэнэтэй нийлчих гэж. Юуны ч гибрид, ямар хоёр юмны эрлийз гэж нэрлэвэл оновчтой вэ үүнийг? 


Үнэндээ Чингис хаанаас хойшх хамгийн баян таван жилийг өнгөрүүлсэн Л.Оюун-Эрдэнэ шатахууны ганц том агуулах, нэг ч цахилгаан станц бариагүй. Толгойд багтамгүй их, 125 их наяд төгрөг үрэхдээ “Өөдөө тэмүүлэх ган гүүр....” гэсхийгээд маанагдуу инээдээ гаргаад л зогсож байсан. Тэр инээдэнд хууртаж болохгүй. Тэр инээдээр асар их хулгайг далдалдаг зальтай хүн. Тэр инээдний ардаас цус, нөж цухуйна шүү! Тэр инээдний ард тамгагүй төрийн мөрөөдөл нуугдаж байдаг юм.

 

С.Дамчаа